Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Байерн ээлжит ялалтаа авлаа

GD Star Rating
loading...

Байерн Мюнхен Бундеслигд дэвшин тоглож байгаа Херта Берлин багийг 4:0 –ээр илт давуу буулган авч улирлын долоо дахь ялалтаа авлаа. Тоглолт эхлээд ердөө 13 минутын дотор Байерн 3 гоол оруулжээ. Марио Гомес (5, 69 ), Франк Рибери (7), Бастиан Швайнштайгер (13), нар гоолуудыг оруулсан юм.

Аллианс Аренад Байерны эсрэг Хертагийн бүрэлдхүүнд хуучин Байерн клубт харьяалагдаж  байсан дөрвөн хүн хүрэлцэн ирсэн байлаа. Цагтаа Мюнхений фенүүдийн хайртай тоглогч байсан дасгалжуулагч Маркус Бабель  мөн  хуучин хаалгач Томас Крафт болон Андреас Оттл, Кристиан Лелль нар хуучин багийнхаа эсрэг тоглолоо.

Байерн тоглолтын эхний 15 минутад бүх талаараа давамгайлж , тоглолтыг гартаа бүрэн оруулж  чадсан юм. Нэгдүгээр үед Нойер ажилгүй өнгөрсөн юм. Түүнээс гадна Мануэль Нойер лигийн хэмжээнд 748 минутын турш хаалганд гоол алдаагүй амжилттай боллоо. Тэрбээр Тимо Хилдербрандын 884 минутын амжилтыг эвдэхэд ойрхон ирээд байна. Нойер албан ёсны тоглолтуудад нийт 1108 минут гоол алдаагүй амжилт  тогтоогоод байгаа юм.

Хоёрдугаар үед Байерн  тооны харьцааг ахиулах ямар ч чармайлт  гаргалгүйгээр дуусгав.  Байерн Мюнхен шинэ улиралд үнэхээр хүчирхэг байгаа нь  Хертагийн эсрэг хийсэн тоглолтоор дахин баталгаажиж байна. Жигүүрийн довтлогч Арьен Роббен гэмтлийн улмаас дахин 2 долоо хоног талбайд гарахгүй болсон мөн дасгалжуулагч Юп Хайнкес түүнд нэмэлт амралтын хугацаа өгч бүрэн эдгэхийг нь хүлээж байна. Өнгөрсөн жил энэ багт Роббены тоглолт  үнэхээр үгүйлэгдэж байсан бол одоо түүнийг  бараг л мартжээ . Гэхдээ Роббен багийнхаа тоглолт бүрийг үзэгчдийн суудлаас үзэж байгаа. Чухал тоглолтуудад ялангуяа аваргуудын лигт Роббен  багтаа хэрэг болно гэж багийн удирдагууд үзэж байгаа юм. Тиймээс түүнийг гэмтлээ бүрэн эдгээж Байерны тоглолтонд чимэг болохыг  олон хүн хүсэж байгаа юм.

БАЙЕРН – ХЕРТА – 4:0 (3:0)
 Гомес, 5 (1:0). Рибери, 7 (2:0). Швайнштайгер, 13 (3:0). Гомес, 69-11 торгууль (4:0).
Байерн Херта
 Мануэль Нойер  Томас Крафт
 Жером Боатенг  Кристиан Лелль
 Даниэль Ван Бюйтен  Роман Губник
 Хольгер Бадштубер  Андре Миятович
 Филипп Лам, 78  Леван Кобиашвили
 Анатолий Тимощук  Андреас Оттль
 Бастиан Швайнштайгер  Петер Нимайер
 Тони Кроос  Патрик Эберт, 46
 Франк Рибери  Раффаэл
 Томас Мюллер, 73  Энис Бен-Хатира, 61
 Марио Гомес, 75  Пьер-Мишель Ласогга, 70
Сэлгээ:
 Давид Алаба, 73  Фабиан Лустенбергер, 46
 Ивица Олич, 75  Альфредо Моралес, 61
 Диего Контенто, 78  Адриан Рамос, 70

Шар хуудас:

   Раффаэл, 41

 

GD Star Rating
loading...
Байерн ээлжит ялалтаа авлаа, 8.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mendbayr says:

    aimar bna munhen

    GD Star Rating
    loading...
  2. http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 Ulaan Chutugruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdehiig urialj bna Ulaan Chutguruudee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: