Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург » Хамбург хонгилоос гарах замаа засаж эхэллээ

GD Star Rating
loading...

Бундеслигийн 9-р тойргын тоглолтонд Хамбург Фрайбургыг 2:1 харьцаатай хожиж 7 оноотой боллоо.  Дасгалжуулагчын эрэлд гарсаар удсан Хамбург клуб саяхан Торстен Финк хэмээх дасгалжуулагчыг олж авсан билээ. Шинэхэн дасгалжуулагч нь  анхны ялалтаа авч Ханза хотын фенүүдийг баярлуулав. Багийн менежер Арнесен энэ удаад туслах дасгалжуулагчын суудал тухласан байлаа. Түүнийг хөлбөмбөгийн талаар мэдлэг муутай хэмээн Германы экспертүүд шүүмжилж байсан  боловч Арнесен үүнийг чихнийхээ хажуугаар өнгөөрсөн юм. Хамбург хожсон хэдий ч хүснэгтийн хонгилоос хараахан гарч амжаагүй боловч энэ хожилоор хасагдах хэсгээс гарах замаа засах эхлэлийг тавьж байна.

Өмнөд Солонгосын залуу од тоглогч Хон Мин Сон  (7), Хамбургын эхний гоолыг оруулсан юм. Тоглолтын хоёрдугаар үед Фрайбургын довтлогч Папис Демба Сиссе (47), тооны харьцааг тэнцүүлж, улирлын долоо дахь гоолоо оруулав. Дасгалжуулагч Финк шинэ тоглогч Ило Иличевичийг талбайд гаргасан онож  хожлын гоолыг хийж чадав. Фрайбургын мэргэн бууч Сиссе 81 дэх минутад 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан юм. Фрайбург хожигдсон боловч Хамбургын адил 7 оноотой ба бөмбөгний зөрүүгээр тэдний дээр 17-р байрт бичигдэж байгаа юм.

ФРАЙБУРГ – ХАМБУРГ – 1:2 (0:1)
 Сон Хон Мин, 12 (0:1). Сиссе, 47 (1:1). Иличевич, 74 (1:2).
 Сиссе, 81.
Фрайбург Хамбург
 Оливер Бауманн  Ярослав Дробны
 Андреас Хинкель, 82  Хайко Вестерманн
 Оливер Барт  Жеффри Брума
 Павел Крмаш  Слободан Райкович
 Феликс Бастианс  Деннис Аого
 Юлиан Шустер  Гойко Качар
 Йоханнес Флум  Роберт Теше
 Антон Путило, 74  Жи Гин Лам, 66
 Седрик Макиади  Гекхан Торе
 Яцин Абдессадки, 76  Сон Хюн Мин, 87
 Демба Сиссе  Младен Петрич, 74
Сэлгээ
 Стефан Райзингер, 74  Иво Иличевич, 66
 Харра Дембеле, 76  Хосе Паоло Герреро, 74
 Максимилиан Нику, 82  Марсель Янсен, 87

Шар хуудас

 Юлиан Шустер, 24  Гойко Качар, 21
   Младен Петрич, 45
   Ярослав Дробны, 90+2

 

 

GD Star Rating
loading...
Хамбург хонгилоос гарах замаа засаж эхэллээ, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: