loading...
Монголын хамгийн өндөр хүний нэг, Монгол улсын начин Ж.Оргилболд зүлэг ногоон дэвжээнээ харагдахаа болиод удаж байна. Бөхөд дуртай ард түмэн маань түүнийг эргэн ирж барилдаасай хэмээн битүүхэн хүлээсээр суугаа билээ. Тэгвэл түүний сураг алс холын Орос оронд дуулдлаа. Ж.Оргилболдын талаар ОХУ-ын орон нутгийн нэгэн сонин “Монголын Степа ах манай хотод ирлээ” хэмээн бахархаж, яагаад ч юм Чингис хаан хэмээн цоллон бичсэн байх юм. Ингээд тус сонины нийтлэлийг уншигчиддаа толилуулья.
Копейск хотын гол гудамжинд болсон “Хотын өдөр”-т зориулсан жагсаалын тэргүүнд туг барьсан Монголын “Степа ах” буюу Чингис хаан нэрт монгол эр алхаж явлаа. Энэ үйл явдлыг Копейск хотынхон төдийгүй аварга биет зочин маань ч одоо болтол мартаагүй байгаа бололтой Монголоос захиа бичсээр байгаа гэнэ. Орчин үеийн Чингис хаантай интернэтээр харилцдаг манай нутгийн Артур Хазаров түүнтэй хэрхэн танилцсан талаараа бидэнд ярьж өглөө. “Хоёр жилийн өмнө би найзуудтайгаа Монголд зугаалахаар хувиараа явсан юм. Хөтөч аваагүй болохоор хүмүүсээс зам асуугаад л явдаг байлаа.
Нэг өдөр зочид буудлын ажилчид бидэнд Улаанбаатар хотын ойролцоох тосгонд Монголын их хаантай адилхан нэртэй нэгэн өвөрмөц хүн байдаг гэж ярьсан юм. Орчин үеийн Чингис хаан их хаантайгаа ч адил, барагтай бол ялгаддаггүй, үндэсний бөхийн олон удаагийн аварга гэнэ. Тэр тусмаа тэр монголчууд дунд бараг хамгийн өндөр гэж хэлж болохоор нуруутай. Дараа нь асуухад 2.20 метр өндөртэй гэж байсан. Мэдээж бид Жигмэд гэдэг овогтой Чингис хаантай уулзахаар явсан. Алдартай хүн болохоор олоход амархан байлаа. Чингис хаан түүний гэргий Тома хоёр эелдэг, зочломтгой улсууд. Тома Орост сургууль төгссөн тул оросоор чөлөөтэй ярьдаг бөгөөд Чингис хаанд орос хэл зааж байгаа гэнэ. Тэд бидний хөтөчийн үүрэг гүйцэтгэн говиор хамт аялсан. Чингис хаан маш олон адуутай.
Тэдний 12 настай охин ээжтэйгээ тун адилхан. Чингис хааны эцэг эх нь жирийн улсууд ч өвөө нь их өндөр, хүчтэй хүн байсан гэсэн гэж Артур дурсан ярьж байна. Энэ жил Чингис хаан эхнэртэйгээ Оросын Екатеринбург хотод байдаг хамаатнуудтайгаа уулзахаар Орост ирсэн бөгөөд Копейск хотод Артурынд зочлох үед нь яг манай хотын баяр болж таарсан. Артур түүнийг баярын жагсаалд оролцохыг урьж, Чингис хаан туг барин оролцсон бөгөөд аварга биетэн шиг харагдаж байлаа. Манай хотод зочилсон монгол Степа Чингис хаан 45 размерийн гутал аваад баярлан гэртээ харьсан. Улаанбаатарт ч тийм том гутал олддоггүй гэнэ лээ.
М.СУГАРАА
loading...




bi 44 size umsuj bhd soniliin miniin undur 180
loading...
Монголынхоо нэрийг гадаадын аливаа улс оронд сайнаар гаргаж байгаа Иргэн болгондоо төр засаг нь баяр хүргэн үнэлж байх ёстой юм шүү гэж мухнаглан боддог болой.
loading...
chinii biye,bileg 2 chin osoogui hol chin osoj de bi 43 omsdog 182
loading...
ene saajilttai nohor shuu naichin bolchood namaig nachin bolgoj ogson apu kompanyiihanda bayarlalaa gej baisan t1 nohor bur hoh ineed hureed bdgiin eniig bodhoor
loading...