loading...

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг шинэ дасгалжуулагч О.Балжиннямын удирдлаган дор анхныхаа тэмцээнийг АНЭУлсын Абу Даби хотноо болж байгаа гран при тэмцээнд оролцож хийж байна. Тэмцээнд нийт 61 орны 370 тамирчин хүч үзэж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг,66кг эмэгтэйчүүдийн 48,52,57 кг-ийн жингийн аваргууд тодорч манай тамирчид 3 медаль хүртлээ. 60 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Ганбатын Болдбаатар эхний тойрогт Францын Иссам Ноурыг 2 юко үнэлгээгээр, дараагийн тойрогт Японы тамирчин Хиронори Ишикаваг юко үнэлгээгээр хожиж тэмцээнээ урамтай эхлүүлсэн. Улмаар энэ жилийн ДАШТ-ий 5-р байрт орж, Оюутны Универсиад наадамд түрүүлсэн БНСУ-ын тамирчин Ким Вон Жинийг юко үнэлгээгээр хожиж медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Бакуд болсон гран пригийн аварга, чансаагаа жиндээ 7-д бичигдэж байгаа Гүржийн Амиран Папинашвилиг юко үнэлгээгээр хожин шигшээд шалгарчээ. Шигшээ Казахстаны тамирчин Еркебулан Коссаевтай хүч үзсэн ч 3 минут 17 дахь секундэд цэвэр ялагдан мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин өрсөлдөчгөө даралтанд оруулж 24 секундын дараа алдаж вазари үнэлгээ аваад байсан. Ганцхан секунд илүү дарсан бол цэвэр ялах байлаа. Энэ жинд хүч үзсэн Дашдаваагийн Амартүвшин эхний тойрогт Казахстаны бөх Ашкат Телмановт ялагджээ.

66кг-ийн жинд ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа зодоглож хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт хийлж, дараа нь АНУ-ын тамирчин Брэдфорд Боленийг 1 минут 46 секундэд цэвэр, 3-р тойрогт Узбекистаны бөх Улугбек Норкобиловыг 3 минут 23 секундэд цэвэр, медалийн төлөө Францын бөх Пьер Дурпатыг 3 минут 46 секундэд цэвэр ялж урамтай барилдсаар хүрэл медалийн болзол хангасан. Медалийн өнгөө өөрчлөх боломжтой барилдаанд БНСУ-ын бөх энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальт Чо Жун Ход цэвэр ялагджээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд МУГТ Мөнхбаатарын Бундмаа эхний тойрогт Мароккогийн бөх Ханане Керрумиг юко үнэлгээгээр ялж, дараагийн тойрогт Алжирын бөх Мерием Муссог вазари үнэлгээгээр, Румыний бөх Андреа Читуг мөн вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Гэсэн ч мөнгөн медалийн төлөө Косовогийн тамирчин Мажинда Келмендид цэвэр ялагдан хүрэл медальтай үлджээ. Уг тамирчин энэ тэмцээнээс алтан медаль хүртсэн аж. ХАрин 57кг-ийн жинд манай тамирчин Доржсүрэнгийн Сумъяа барилдсан ч эхний тойрогт Германы бөх Мириам Роперт ялагдан тэмцээнээ өндөрлөсөн байна. Энэхүү тэмцээний аварга олимпийн эрхийн 200 оноо, мөнгө, хүрэл медальтнууд 120, 80 оноо тус бүр авах учиртай бөгөөд манай баг эхний өдөр нийлбэр дүнгээр 6-р байрт бичигдэж байна.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 ба 70 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар зодоглох юм.
loading...




uundaa goyo shvv tegj bgad neg uunaa
loading...