Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » 10 орны өсвөрийн даамчид Монголд

GD Star Rating
loading...

Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд Улаанбаатар хотноо өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Анх удаагаа эрэгтэй, эмэгтэй ангиллаар (өмнө нь охид, хөвгүүд холилдож тоглодог байсан) зохиогдох уг тэмцээнд Голланд, Герман, Украин, ОХУ, Казахстан, Латви, Монгол, БНХАУ, Узбекистан, Энэтхэг зэрэг 10 орны 34 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна.

Манай улсаас хөвгүүдийн төрөлд энэ оны улсын аварга, дэд мастер Б.Билэгт, Хүүхдийн спортын IV наадмын аварга, спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг, Б.Чойсүрэн, охидын ангилалд 2011 оны өсвөр болон залуучуудын улсын аварга спортын мастер М.Нямжаргал, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Ц.Энхцэцэг, дэд мастер А.Дашбаяр, А.Ичинхорлоо нар шууд болон сонгон шалгаруулалтын дүнд оролцох эрхээ аваад байна. Тэрчлэн “Ялгуусан” ХХК-ийн тамирчин, дэд мастер М.Шийрэвжамц, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагч, I зэрэгтэй А.Дөлгөөн нар ивээн тэтгэгчийн шугамаар тоглох аж.

Монголын даамчид өсвөр үе (кадет)-ийн ДАШТ-д амжилттай оролцдог уламжлалтай бөгөөд 1992 онд Г.Ганжаргал мөнгө (Рига, Латви), 1993 онд Д.Эрдэнэбилэг хүрэл (Минск, Беларусь), 2007 онд Г.Гэрэлболд алтан медаль (Тулуз, Франц) медаль хүртэж байсан түүхтэй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: