loading...
Өнгөрөгч Ням гарагт Лас Вегас хотноо “IndyCar” цуврал уралдааны финалын гараа явагдав. Энэхүү уралдаан нь Дарио Франчитти болон Уил Повер нарын хооронд аварга цолын төлөөх халуухан тэмцэл болно хэмээн тооцогдож байлаа. Харамсалтай уралдааны 12 дах тойрогт 15 машиныг хамарсан том хэмжээний осол гарч уралдааныг зогсооход хүрсэн юм. Энэ ослоос ихэнхи жолооч нар гэмтэл багатай гарсан бол “Indy-500” цуврал уралдааны хоёр удаагын аварга 33 настай Дон Уэлдон хамгийн хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ослоос хэдэн цагийн дараа амьсгал хураажээ. Тэрбээр 2001 оноос хойш нийт 133 удаа “IndyCar” уралдаанд оролцож 16 удаа ялалт байгуулсан юм. Анх 2005 онд “Indy-500” уралдааны аварга болж, 2011 онд энэ амжилтаа давтсан юм. Хэдхэн сарын өмнө тэрээр шинэ улирлын туршилтаа хийж байлаа. Моторспортын ертөнц Дон Уэлдоны араас гашуудаж байна.
Энэ уралдаанаас “Target Chip Ganassi Racing” багийн жолооч Дарио Франчитти “IndyCar” уралдааны аваргаар тодорч байгаа юм.
loading...




R.I.P
loading...