loading...
Саяхан нийслэлийн БГД-ийн “Дүүхээ” компаний шатрын “УРАН НҮҮДЭЛ” клубээс Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан зохиосон “Ахмадууд бидний бахархал” тэмцээнд ОУМ Л.Мягмарсүрэн, ФМ Ж.Лхагваа, СМ П.Бүжинлхам нарын 32 шатарчид оролцон өрсөлдснөөс СХД-ийн 18-р хорооны иргэн СМ Г.Чулуун, БЗД-ийн 8-р хорооны Г.Тэгшээ, СХД-ийн 20-р хорооны Ж.Гантөмөр нар тэргүүн байруудад шалгарч шагналаа Монгол улсын хөдөлмөрийн баатар С.Балдорж, Д.Цэнд-Аюуш нараас гардан авчээ.Цаашид уламжлалж болон зохиогдох энэ тэмцээний эмэгтэй шатарчны тусгай шагналыг “Дүүхээ” төвийн ажилтан Г.Цэгмид хүртэв.
loading...



