Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » Европын оны шилдэг хөнгөн атлетикчид тодорлоо

GD Star Rating
loading...

Он дуусах дөхөж буй энэ үед зарим байгууллагууд оны шилдэгүүдээ тодруулаад эхэлжээ. Европын хөнгөн атлетикийн холбооны оны шилдэг тамирчдаа өчигдөр зарлалаа.

Шилдэг эрэгтэй тамирчнаар сомали гаралтай Их Британий тамирчин Мо Фара тодорчээ. 28 настай холын зайн гүйгч энэ жил 5000, 10000 метрийн зайд бараг дийлдээгүй гэж болно. Дэгүд болсон ДАШТ-д алт, мөнгөн медаль хүртэж, 10000 метрийн Европын рекордыг тогтоосон аж.

Шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчаар ОХУ-ын 800 метрийн гүйгч Мария Савинова тодорчээ. Тэр ДАШТ-д өмнөх дэлхийн аварга, ӨАБНУ-ын тамирчин Кастер Семеняг ялж аваргалсан юм. Савинова энэ шагналыг хүртсэн дөрөв дэх орос болжээ. Түүнчлэн шилдэг залуу тамирчны шагналыг Дэвид Сторл, Британий Жоди Уйльямс нар хүртсэн байна.

GD Star Rating
loading...
Европын оны шилдэг хөнгөн атлетикчид тодорлоо, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: