loading...
Роберто Манчини Манчестер Ситид аль болох олон жил ажиллаж өөрийгөө харуулахыг хүсч байна. Түүний удирдлага дор Сити 1897 оноос хойшхи хамгийн сайн эхлэлээ тавьж 8 тойргийн дараах байдлаар 22 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Мөн өнгөрсөн жил ФА цомд түрүүлж, Аваргуудын лигийн эрх авсан.
“Яг одоогийн байдлаар Манчестер Сити дэлхийн шилдгүүдийн нэг болсон гэдэгт би итгэлтэй байна. Дахиад гурав, дөрвөн жил энд ажиллаж тэдний амжилтыг ахиулахыг би хүсч байна”
Манчинигийн Сититэй байгуулсан гэрээ 2013 онд дуусах юм. Тэрээр хоёр жилийн өмнө Марк Хьюзийн халааг авч энэ багт ирсэн билээ.
“Одоохондоо ирээдүйнхээ талаар багийн эзэдтэй ярилцаж амжаагүй байна. Гэхдээ энэ чухал биш. Надад хангалттай цаг байгаа”
Мягмар гаригт түүний баг талбайдаа Вильяреалыг хүлээж авна. Тэдний Аваргуудын лигийн эхлэл лигттэй нь адил амжилттай байгаагүй. Тэд эхлээд Наполитой тэнцэж дараа нь Карлос Тевесийн дуулиан шуугиантай хамт Байерн Мюнхенд ялагдсан билээ.
“Муудаад байгаа юм алга. Одоохондоо болж л байна. Хөлбөмбөгт дандаа ялж дийлээд байна гэж юу байхав. Зарим болж бүтэхгүй үе байна. Харин тэр бүхнийг давж туулах л хэрэгтэй”
Сити өнгөрсөн амралтын өмнө Астон Виллаг 4-1-ээр буулган авсан. Уг тоглолтонд багтаа тус болж чадаагүй Серхио Агуеро багийнхантайгаа нэгджээ.
Мөн Самир Насри, Давид Силва, Эдин Жеко нар ч бэлтгэлэ базааж байна.
“Вильяреал аваргуудын лигт олон удаа тоглож байсан туршлагатай . Тийм болохоор амаргүй тоглолт болох нь мэдээж”
loading...




Mancini zailaa Interees hoogdson shigee yum boloh vii
loading...
sain yvaa negendee bitgii ataarh chamaig cityd tseverlegcheer ch avahgui
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 ulaan chutguriin bureldhuuntei Man United-n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!
loading...
http://www.facebook.com/groups/263791286985027/
СИТИГИЙН ФЕНҮҮД НЭГДЭЭРЭЙ ДЕРБИГ БӨӨНӨӨРӨӨ ҮЗЭЦГЭЭЕ…..
loading...
Премьер лигийг сонирхогчид энд цуглацгааж байна: http://www.facebook.com/groups/201237369948087/
loading...