loading...
Аваргуудын лигт хоёр хожил аваад байсан Байерн Наполитой 1:1 харьцаагаар тэнцэж, 12 тоглолтын турш гоол алдаагүй цуврал нь тасарлаа.
Дасгалжуулагч Юп Хайнкес тоглолтын өмнө Наполи бол Италийн бусад багуудаас огт өөр тоглолттой, хүчирхэг баг гэдгийг онцолж , тэднээс болгоомжилж байгаагаа нуугааүй. Уг нь Хайнкес хамгаалалтыг чангатгаж Луис Густавог гараанд гаргах байх гэсэн таамгыг үгүй хийж, Бундеслигд Хертатай тоглосон 4:0 хожсон гарааны бүрэлдхүүнийг гаргажээ. Харин Наполи 3-4-2-1 гэсэн тактикийн байрлалтай, ахлагч Паоло Каннаваро төвийн хамгаалалтыг удирдаж гарчээ. Энэхүү хамгаалалт тоглолт эхлээд ердөө хоёр минут өнгөрч байхад сэт цохигдсон юм. Жером Боатенгийн оновчтой алсын дамжуулалтыг Тони Кроосд хаалганд оруулж, Наполигийн 60 000 хөгжөөн дэмжигчидийг шоконд оруулав. Байерн тоглолтын эхлэл хэсэгт илүүрхэж, Тони Кроос ээлжит аюултай довтолгоог хийлээ. Нөгөө талд Наполигийн Марек Хамсик Байерны зүүн жигүүрийн хамгаалалтанд дарамт учруулж байлаа. Эдисон Каванигийн довтолгоог Бадштубер сүүлийн мөчид таслан зогсоов. Байерн санамсаргүй байдлаас 12 тоглолтын турш хаалгандаа гоол алдаагүй цуврал нь Бадштуберийн (39) автогоолоор өндөрлөв. Кристиан Мажиогын хөндлөн дамжуулалтыг Бадштубер азгүйгээр Нойерын гоолдсон юм. Вальтер Маззаригийн баг нэгдүгээр үеийн төгсгөлд дахин аюултай довтолгоо хийж, Наполигийн хөгжөөн дэмжигчидийн цөсийг хөөргөв.
Хоёрдугаар үед Байерн эрчимтэй довтолгоонуудыг хийж эхлэв. Марио Гомесийн цохисон бөмбөг Каннаворогын гарт хүрсэнээр шүүгч 11 метрийн торгууль заасан юм. Гэвч Марио Гомесийн торгуулийн цохилтыг Морган Де Санктис хааж багаа аврав. Үүний дараа Томас Мюллер бараг 100 хувийн гоол оруулах боломжыг алдав. Тоглолт өгөө аваатай довтолгоонуудаар үргэлжилж байлаа. Нойер энэ тоглолтонд жинхэнэ завгүй байсан гэж болно. Ингээд хоёр баг дахин гоол оруулалгүй өндөрлөв.
Германы үнэмлэхүй аварга Байерн Мюнхен шинэ улиралд амжилт арвинтай явж байгаа. Хэдийгээр энэ тоглолтонд хожигдоогүй боловч, хожлоо өөрсдийн гараас алдав. Хожиж чадаагүй болоод хаалгандаа гоол алдаагүй цуврал нь төгсгөл болсоноос үзвэл тэд Наполид үнэхээр бүдэрлээ.
Юп Хайнкес “ Хожил авхад дүйх гавьяатай тоглолтыг хийж чадаагүй гэж бодож байна. Тооны харьцаа 1:1 болох хүртэл бид нэг ч гоолын боломжыг нэвтрүүлээгүй. Үүний дараа хэдэн минут тааруухан тоглосон. Хоёрдахь үед бид тоглолтыг дахин гартаа авсан. Гоол алдсан нь мэдээж харамсалтай , гэхдээ “Бурхан минь” , бид бас хааяа алдаа хийж болно шүү дээ ”
Байерн 2 хожил нэг тэнцээтэй 7 оноотой А хэсгийг тэргүүлж, Наполи 5 оноотой хоёрдугаарт бичигдэж байна.
| НАПОЛИ – БАЙЕРН – 1:1 (1:1) | |
| Наполи | Байерн |
| Морган Де Санктис | Мануэль Нойер |
| Сальваторе Ароника | Даниэль Ван Бюйтен |
| Уго Кампаньяро | Жером Боатенг |
| Паоло Каннаваро | Филипп Лам |
| Кристиан Мажио | Хольгер Бадштубер |
| Хуан Суньига | Бастиан Швайнштайгер |
| Марек Хамсик (90+2) | Тони Кроос |
| Вальтер Гаргано | Анатолий Тимощук |
| Гекхан Инлер (90) | Франк Рибери (90) |
| Эсекель Лавесси | Томас Мюллер |
| Эдинсон Кавани (81) | Марио Гомес (90+4) |
| Сэлгээ | |
| Блерим Жемайли, 81 | Давид Алаба, 90 |
| Марио Сантана, 90 | Луис Густаво, 90+4 |
| Жузеппе Маскара, 90+2 | |
|
Шар хуудас |
|
| Паоло Каннаваро, 28 | Хольгер Бадштубер, 8 |
| Кристиан Мажио, 42 | Бастиан Швайнштайгер, 28 |
| Хуан Суньига, 45 | Франк Рибери, 59 |
| Эсекель Лавесси, 66 | Томас Мюллер, 79 |
| Тони Кроос, 84 | |
loading...




12 тоглолтын турш хожигдоогүй цуврал нь уг нь тасраагүй юмсан..
loading...
Дэндүү их шар хуудастай тоглолт болсон. Гоё тоглохгүй мөртлөө шар хуудсаар л бөмбөгдсөн дөө, хэхэ.
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!
loading...
Zolbayar-t, hojigdoogui bishe goal aldaagui shte. Yum unshihdaa joohon oilgoj unsh.
loading...