loading...
2011.10.16 Боулингийн спортын анхны мастерууд цолоо гардаж,шинэ тэмцээнд шилдгүүд өрсөлдөв Монгол Улсын спортын цол олгох зөвлөлийн хурлаас Монголын Боулингийн Холбооноос боловсруулсан
саналыг үндэслэн,боулингийн спортын төрлийг цол зэргийн нэгдсэн ангилалд оруулан баталснаар өнхрүүлдэг спортынхон 15 жилийн түүхэндээ анхны мастеруудаа өлгийдөн авлаа.
Анхдагч мастеруудын нэрэмжит Мастерс-2011“А”зэрэглэлийн тэмцээний үеэр спортын дэд мастерын нормативт болзлыг биелүүлсэн Д.Зоригт/Грийн Страйкес/,Г.Сундуйжав/Биг Боулинг/,В.Энхбат/Грийн Страйкес/,Ш.Баатар,О.Наранбаатар, В.Эрдэнэбаяр нарын 6 тоглогчдод цолны үнэмлэх тэмдгийг БТСГ-ын ахлах мэргэжилтэн н.Гэрэл гардуулав.
Эдгээр тамирчид бүгд спортын 1-р зэрэгтэй,Азийн болон зүүн Азийн наадамд оролцож,улс хотын аварга
шалгаруулах тэмцээнүүдэд олон удаа аваргалж байсан туршлагатай тоглогчид юм.”Мастерс-2011“
тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд урьдчилсан тоглолтоос шилдэг 8 тоглогч шигшээд шалгарч,цааш
хасагдах дүрмээр халз тоглолоо.
Шөвгийн тоглолтуудаас хамгийн өрсөлдөөнтэй тоглолт З.Гэрэл/Грийн
Страйкес/,С.Хандаа/ТЭЦ-3/ нарын хооронд болж,178:177-гийн харьцаатай ганцхан онооны зөрүүгээр З.Гэрэл өрсөлдөгчөө хожжээ.Хоёр тоглогч энэ оны “Холбооны цом” тэмцээний хагас шигшээд таарч,С.Хандаа ялж байсан юм.Тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнд С.Мөнх-Эрдэнэ/Биг Боулинг/ З.Гэрэлийг буулган авснаар шинэ тэмцээний анхны аваргаар тодорчээ.3-р байранд лигийн тэмцээний 7 удаагийн аварга Х.Өлзийхорол (Биг Боулинг/,2-р зэрэгтэй тоглогч С.Мөнхсоёл/Грийн Страйкес/ нар шалгарлаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шинэхэн мастеруудаас гадна спортын зэрэгтэй ихэнх тоглогчид оролцож,16 шилдэг тоглогч шигшээд үлдсэнээс Д.Болдбаатар/Мишээл/-аас бусад нь бүгд спортын цол,зэрэгтэй тоглогчид байлаа.
Аваргын төлөө С.Батзориг/Дабль-Икс/,С.Мөнхзул/Биг Боулинг/ нар тэмцэлдэж,С.Батзориг 20 онооны илүүтэй өрсөлдөгчөө хожин,спортын зэргээ ахиулж,сүүлийн гурван тэмцээн дараалан ялалт байгуулсан байна. 3-р байранд лигийн тэмцээний 3 удаагийн аварга Ц.Лхасүрэн/Биг Боулинг/,УАШТ-ий хүрэл медальт
Ж.Энхжаргалан нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн өндөр онооны шагналыг З.Гэрэл/209/ авч,215 оноо авсан
Б.Мурат/B’Zone/ эрэгтэйчүүдээс хамгийн өндөр онооны эзэн болжээ.Энэхүү тэмцээн цаашид хагас жил
тутам зохиогдох юм.
loading...





