loading...
Үхлийн хэсгийн нөгөө тоглолтонд Манчестер Сити “Шар шумбагчид”- ыг 2:1 –ээр буулган авлаа. Ингэснээр Сити 4 оноотой хэсгийн гуравдугаарт бичигдэж, Вильяреал одоогоор нэг ч оноогүй аваагүй хэвээр хоцорлоо.
Вильяреалын нэр сугалааны хоёрдугаар сагсанд багтаж байсан нь тэдний чансааг л үнэлсэн хэрэг. Нөгөө талаар тэд энэ улиралд нутгийнхаа лигт мөн тааруухан амжилттай яваа нь аваргуудын лигийн тавцанд тод илэрч байна. Гэхдээ олон саяын үнэтэй , од тоглогчид олонтой Английн шилдэг багийн эсрэг тааруу тоглоогүй юм. Арал дээрээс олз омог өвөртлөх, хүсэл зөндөө байсныг нь шүгэл дуугарсан цагаас анзаарч болох байв. Рубен Кани (4) “шар шумбагчдад” гэнэт тэргүүллийг авчирч , олон хүний тааварыг будилуулав. Талбайн эзэд арваад минут дараа л анхны аюултай довтолгоогоо хийсэн юм. Нэгдүгээр үе өндөр хэмнэлтэй, үзүүштэй тоглолт арвинтай болж байлаа. Үүний ихэнхи нь мэдээж алдсан гоолоо нөхөхөөр бүх хүчээ дайчилж байсан Ситигийн довтолгооны хувилбарууд байв. Нэгдүгээр үеийн төгсгөлд Вильяреалын Карлос Марчено (43) өөрийн хаалганд гоолдсоноор тэдний хүссэн үр дүнг нь өгсөн юм.
Хоёрдугаар үед Сити ээлж дараалалсан довтолгоонуудыг хийсээр байв. Вильяреал зөвхөн нуувчинд суугаад байлгүй мөн сөрөг довтолгоогоор хариу барьж байлаа. Хоёрдугаар үе эхлээд 20 минут өнгөрхөд Вильяреалийн хаалганд хийсэн цохилтын статистик талбайн эзэдтэй адилхан болсон байв. Манчини Нигель де Ионгыг суулгаж Агуэрог оруулж ирэв. Талбайн эздэд тэнцээ нь хангалттай дүн биш учраас заавал хожил авахаар чармайж байв. Ингээд тоглолтын нэмэлт цагт Агуэро гоолдож удаан хүлээсэн ялалтыг авчирав.
| МАНЧЕСТЕР СИТИ – ВИЛЬЯРЕАЛ – 2:1 (1:1) | |
| Манчестер Сити | Вильярреал |
| Жо Харт | Диего Лопес |
| Венсан Компани | Гонсало Родригес |
| Пабло Сабалета | Карлос Марчена |
| Жолеон Лескотт | Кристиан Сапата |
| Александар Коларов | Хосе Катала |
| Адам Жонсон (40) | Жонатан Де Гузман (89) |
| Нигел Де Йонг (62) | Рубен Кани (82) |
| Самир Насри (80) | Эрнан Перес (80) |
| Яя Туре | Борха Валеро |
| Давид Сильва | Бруно Сорьяно |
| Эдин Жеко | Жузеппе Росси |
| Сэлгээ | |
| Гарет Бэрри, 40 | Вакасо Мубарак, 80 |
| Серхио Агуэро, 62 | Марио Гаспар, 82 |
| Жеймс Милнер, 80 | Маркос Гульон, 89 |
|
Шар хуудас |
|
| Хосе Катала, 32 | |
| Жузеппе Росси, 68 | |
| Марио Гаспар, 90+2 | |
| Диего Лопес, 90+4 | |
хүснэгт
loading...




goe goe hulbumbug ingeheeree goe bdagiin harin tsaashdaa yah yum boldoo yamarch bsan hesgeesee bol garna. Tsaashdiinhan togloltond amjilt !!! Priemer league iin baguud tsaanaa l neg uramtai shuu !!!
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!
loading...
М.Сити ч азтай байлаа, Лигтэй үнэхээр сайн байгаа ч АЛигт бол энэ байдлаарай сайн явах шинжгүй л байна даа…
loading...
manai bag laG shuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
loading...
Премьер лигийг сонирхогчид энд цуглацгааж байна: http://www.facebook.com/groups/201237369948087/
loading...