loading...
Энэ сарын 14-16ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд паласт” явагдсан “Эрдмин-2011” тэмцээнд ИМ Б.Хатанбаатар, ИМ Д.Шаравдорж нарын өндөр цол, чансаатай 70 шахам шатарчид оролцон швейцарь оноолтоор 9 тавилд өрсөлдснөөс Б.Гүндаваа, У.Насанжаргал, Г.Мөнхгал, Г.Эрдэнэ, Н.Баттулга, эмэгтэйчүүдээс У.Лхамсүрэн, Б.Янжинлхам, Б.Билэгжаргал нар шагналт байруудад шалгарч Э.Энхнар өсөр ирээдүйтэй шатарчны тусгай шагнал хүртжээ.
Орхон аймгийн Шатрын холбооны тэргүүн, “Эрдмин” ХХК-ий орлогч захирал, шатрын спортын дэд мастер В.Дашдаваа агсны дурсгалд зориулагдсан энэ тэмцээн нь 3 сая төгрөгийн шагналын сантай байв.
Сонгодог шатрын тэмцээн болж байна.
Энэ сарын 16-22ны өдрүүдэд Голландын Хогевенд явагдаж буй 4 супер их мастерын 2 тойргийн тэмцээний 3 тавилын дараа В.Крамник (ОХУ,2791) 2,5 М.Вашье-Лаграв (Франц,2715) 1,5 Ю.Полгар
(Унгар,2701), А.Гири (Голланд,2722) нар 1 оноотой байна.
Дэлгэрэнгүйг http://www.univechess.nl/ -д үзнэ үү.
loading...



