Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Зуны олимпийн наадмууд, Лондон 2012 » “Лондон-2012” түрүүлсэн эмэгтэй бөхөд 500 мянган ам.долларын шагнал олгохоо амлалаа

GD Star Rating
loading...

Оросын бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Омар Муртузалиев энэ есдүгээр сард Туркийн Стамбул хотод болсон ДАШТ-ний эмэгтэй 51 кг-ийн жинд түрүүлсэн Замира Рахмановаг хүлээн авч уулзан баяр хүргэн амласан ёсоороо 100 мянган ам.долларын шагнал гардууллаа.

ОБТХ-нд эмэгтэй чөлөөт бөхийн асуудал хариуцдаг тэргүүн дэд ерөнхийлөгч О.Муртузалиев уулзалтын үеэр ярихдаа “Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 онд олимпийн наадмын хөтөлбөрт орсон, тэр цагаас хойш оросын бүсгүйчүүдээс Гузель Манюрова, Алёна Карташова хоёр л мөнгөн медаль хүртээд байна, одоо аваргатай болох цаг болсон, тийм учраас “Лондон-2012” түрүүлсэн эмэгтэй бөхөд 500 мянган ам.долларын шагнал олгохоо амалж байна.

Энэ бол Засгийн газар, орон нутгаас олгох шагналаас тусдаа юм, гэхдээ том мөнгө амжилтын түлхүүр биш, харин барилдааны гоц өндөр техник, ухаалаг тактик, ялах мятаршгүй тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр л амжилтын баталгаа, түүн дээр дасгалжуулагч нараас тамирчдаа гол тэмцээнд нь өндөр бэлтгэлтэй оролцуулах ур чадвар чухал үүрэгтэй шүү.” гэж онцлон дурджээ

GD Star Rating
loading...
“Лондон-2012” түрүүлсэн эмэгтэй бөхөд 500 мянган ам.долларын шагнал олгохоо амлалаа, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bb says:

    manaihan ch saihan hulhidsan da. show hiigeed l ungursun . 1 saya dollar, 5 kg alt geed l….naranhuu guai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: