Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » Гимнастикийн ДАШТ үргэлжилж байна

GD Star Rating
loading...

Гайхалтай К.Учимура

К.Учимура төгс төгөлдрийн гайхамшгийг эх нутагтаа болсон ДАШТ-д мэдрүүлжчадлаа. Олон төрөлтөд манлайлаад зогсоогүй хэрэглэл тус бүрийн аваргын титмийг булаацалдсан энэ залуу чөлөөт хөдөлгөөнд хамгийн хэцүү элементүүдийг чадварлаг гүйцэтгэснээр шагналын тавцангийн тэргүүнд заларсан юм.

Турникт мөн л тэргүүлэх хэмжээний үзүүлбэр хийсэн түүнийг шүүгчид алтан медальд ханасан гэж үзээд гуравдугаар байр руу гулсуулав. Шагнал гардах үеэрээ манлайлагчийн байранд зогссоор “амташсан” энэ эр хүрэл, мөнгийг хооронд нь хольж багагүй будилсан билээ. Суга савлуурт бас л ур чадвар шаардсан төгс элемент хийж, дөрөвдүгээрт шалгарсан.

Дэлхийн дархан аваргыг “Лондон 2012” олимпод ямар бэлэг барихыг Наран улсын ард түмэн догдлон хүлээж сууна. Сонирхуулахад Вьетнамын гимнастикч охин ДАШТ-ээс анх удаа харайлтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол 36 настай герман бүсгүй О.Чусовитина хоёрдугаар байр эзэлж ард түмнээ баярлуулсан юм. Энэхүү төрөлд шилдэг наймд шалгарсан Доминаканы гинастикч эхний оролдлогоор 13,900 оноо авсан ч дараа нь амжилттай газардаж чадсангүй.

1.М.Мароней (АНУ) 15,300 2.О.Чусовитина (Герман) 14,733 3.Т.Пань (Вьетнам) 14,666

Дамжуурга: 1.Луй Суй (БНХАУ) 15,866 2.Жи Яао (БНХАУ) 15,233 3.Ж.Уибер (АНУ) 15,133

Чөлөөт хөдөлгөөн: 1.К.Афанасева (ОХУ) 15,133 2.Луй Суй (БНХАУ) 15,066 3.А.Райсман (АНУ) 15,000

Эрэгтэй Чөлөөт хөдөлгөөн: 1.К.Учимура (Япон) 15,633 2.К.Зоу (БНХАУ) 15,500 3.Д.Хяполито (Бразил) 15,466 3.А.Шатилов (Израил) 15,466

Бариултай модон морь: 1.К.Берки (Унгар) 15,833 2.Ц.Томмасони (Франц) 15,266 3.Л.Смит (Их Британи) 15,066

Цагариг: 1.И.Чень (БНХАУ) 15,800 2.З.Набаррети (Бразил) 15,600 3.К.Ямамуро (Япон) 15,500

Харайлт: 1.Хе Ян (БНСУ) 16,566 2.А.Голоцуцков (ОХУ) 16,366 3.М.Окигучи (Япон) 16,291

Суга савлуур: 1.Д.Леява (АНУ) 15,633 2.В.Цолакидис (GRE) 15,533 2.К.Жан (БНХАУ) 15,533 4.К.Учимура (Япон) 15,500

Турнир: 1.К.Зоу (БНХАУ) 16,441 2.К.Жан (БНХАУ) 16,366 3.К.Учимура (Япон) 16,333

Бэлгэдэл шингээсэн бэлэг

Зохион байгуулагч орон 16-ны үдэш ДАШТ-ий хөшгийг хаан, орон орны тамирчдыг үдэх ёслол тэмдэглэв. Тэмцээн эхэлснээс хойш амжилтын төлөө тэмүүлэн, хөлсний дусал бүхнийхээ үр шимийг хүртсэн тамирчид бэлтгэлийн хувцсаа тайлан, гоёлынхоор жигдэрч ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. МГХ-ны төлөөлөгчид ч тэнд тухлан, ОУГХ-ны удирдлагуудтай уулзан, дурсгалын зүйл бэлэглэсэн.

Харайлтын төрөлд аваргалсан “Гуулин” улсын залуу Хе Янд дэд ерөнхийлөгч Б.Лхагважав, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн нар гарын бэлэг гардуулсан нь түүний алтан медаль монгол тамирчинд булган сүүлээ хайрлахын бэлгэдлийг давхар агуулсан нь дамжиггүй. Амны билгээс ашдын билэг гэгчээр манай тамирчин уг төрөлд өрсөлдөгчдөө давамгайлан төрийн дууллаа олонтаа эгшиглүүлэх болтугай.

Манай эмч номын дуу сонсов

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас Токиод цугларсан эмч нарын дунд тусгай сургалт зохион байгуулж, БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны эмч Ш.Болормаа хамрагдлаа. ДАШТ-д WADА –гийн 40 мэргэжилтэн дайчлагдсан байна. Токиод ажилласан зарим эмч Японы эрүүлийг хамгаалах ажилтнуудыг шүүмжилж, газар дээр нь тусламж үзүүлэхийн оронд эмнэлэгт хүргэхийг урьтал болгож байгаад дургүйцэж байсан. Допингийн жагсаалтад орсон бэлдмэл шинэчлэгдсэн тухай мэдээлэл хийжээ.

Нутагтаа буцлаа

Нутгийн зүг жолоо залсан хамгийн эхний тамирчин бол Б.Ичинхорлоо. Тэрбээр энэ сарын 15-нд улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон юм. Гэрээсээ гараад бүтэн сарын нүүр үзсэн охин 16-наас бэлтгэлээ сургуулилтаа эхэлсэн гэнэ. Хоёр хоногийн дараа үлдсэн төлөөлөгчид эх орондоо буцлаа.

“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Б.Өлзийтогтох Токио хотоос

GD Star Rating
loading...
Гимнастикийн ДАШТ үргэлжилж байна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: