loading...
Өнгөрсөн даваа гаригт Спортын төв ордны “А” зааланд 2011 оны волейболын үндэсний лиг эхэллээ. Энэ жилийн лигт эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг өрсөлдөхөөр бэлтгэл юугаа жигдрүүлээд байна. Багууд гурван тойрог тоглох бөгөөд нийлбэр дүнгээр эхний хоёрт орсон нь аваргын, удаах хоёр баг нь хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
ЛЕГИОНЕРУУД АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА
Лиг хэд хэдэн онцлогтой явагдаж байгаа. Тухайлбал, холбооноос сүүлийн хоёр жил лигт гадны легионер тоглохыг хориглоод байсан бол өнөө жил багт нэг легионер байхыг зөвшөөрчээ. Тиймээс багууд хүчээ зузаатгаж, дээгүүр өрсөлдөхийн тулд Япон, Орос, Куба улсаас тамирчдыг авчирчээ. Эмэгтэйчүүдээс “ТэнүүнОгоо” Японы М.Таниямаг, “Энагурэ” Оросын В.Волотикина нарыг тоглуулахаар болсон байна. Залуу тоглогчдоос бүрдсэн “Тэнүүн Огоо”-гийн хувьд хашир мастер Л.Нарантуяаг авснаар ямар ч багт түвэг удаж магадгүй болоод буй. Тиймээс энэ баг ноднингийнх шигээ амар хожигдохгүй байх. Тэгвэл эрэгтэй багуудаас “Эрчим” куба легионер, 205 см өндөртэй Каррион хэмээх залууг авчрах тохиролцоонд хүрсэн нь анхаарал татаж байна. Энэ тоглогч хувийн зүгээс “Эрчим”- тэй тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо улсынхаа спортын байгууллагаас зөвшөөрөл авчихвал манай эх оронд хүрэлцэн ирэх аж. Түүнчлэн “Буянт-Ухаа”, “Харх” багууд 195 см өндөртэй хоёр оросыг урьж авчирчээ. Өчигдөр лав “Харх”- ын орос нь тоглолтоо хийгээд эхэлсэн байна лээ. Чац, ур чадвар гээд юм юмаараа ялгарч харагддаг эдгээр легионерууд хэрхэн тоглож, багаа хэр өндөрлөгт хүргэх нь олны анхаарлын төвд байна.
ЯМАР БАГ АВАРГАЛАХ БОЛ?
Эмэгтэйчүүдийн хувьд сүүлийн хоёр жил хоорондоо түрүү булаалдсан “ДЦС 4” (хуучнаар “Эрчим”) болон “Энагурэ” багууд тэргүүн эгнээнд бичигдэнэ. “Эрчим”-ийн охид олон жил хамт тоглосон, туршлага илүү гэдгээрээ жин дарж буй. Тэгвэл “Энагурэ” гадагшаа тэмцээнд их явдаг, бэлтгэлийг бусдаас илүү хийдэг, хангамж нөхцөл сайн гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө давж гарна. Эхний тойрогт хоёр баг халз тулахад “Энагурэ” 3:1-ээр давамгайлсан. Гэхдээ ганц тоглолтоор дүгнэнэ гэдэг учир дутагдалтай. Учир нь лигийн явцад багууд формондоо орох зэргээр тоглолт нь өөрчлөгддөг болохоор төгсгөл хэрд хэн нь ч хэнийгээ хожиж мэднэ.
Өнгөрсөн жил л гэхэд “Эрчим” тойргийн тоглолтуудад “Энагурэ”-г нэг ч хожоогүй. Тэр ч байтугай плей-оффт гарч ирээд хоёр хожигдсон хэрнээ удаах гурван тулаанд ялалт байгуулж, аваргалсныг санах хэрэгтэй. Түүнчлэн жилээс жилд ур чадвар нь сайжирч буй “Уурхайчин”-ы охид энэ жил хоёр лидерт багагүй түвэг учруулах байх. Ноднин л гэхэд тэд “Эрчим”-ийн байрыг булааж, финалд өрсөлдөх тун дөхсөн. Тэр бүрэлдэхүүн хэвээрээ хэрнээ Японд суралцдаг 192 см-тай тоглогч авчирсан гэхээр яавч амар бууж өгөхгүй нь тодорхой. Тэгээд ч энэ баг саяхан өндөрлөсөн залуучуудын УАШТ-д торох юмгүй түрүүлж, бэлтгэл сайн байгаагаа харуулсан билээ. “Тэнүүн Огоо”- гийн хувьд залуу тоглогчдоос бүрдсэн боловч Л.Нарантуяа, М.Танияма гэсэн хоёр тоглогчоор хүчээ зузаатгасан гэдгийг дээр өгүүлсэн. Ингээд бодохоор эмэгтэй багуудын тоглолт бүрэн ширүүн өрсөлдөөн дунд өрнөх биз ээ.
Эрчүүдийн тэмцэлд хэн торойж гарахыг урьдчилан хэлэх зоригтон хараахан алга. Учир нь энд байгаа зургаан баг хэн нь ч хэнийгээ дөнгөж мэднэ. Ноднингийн тэмцээн ч үүнийг нотолно. Тэгэхэд лигийн таван удаагийн аварга “Харх” плей-оффт ч шалгарч чадалгүй мултарсан бол тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Эрчим” мөнгөн медаль дээр буусан. “Буянт-Ухаа” нөгөө хэдтэйгээ харьцуулахад бүрэлдэхүүн сул, залуус голдуу багийг бүрдүүлсэн хэрнээ түрүүлсэн байх жишээтэй. “Эрчим” энэ жил гол тоглогч М.МөнхОргил, А.Мөнхбаяр нарыг “Тэнүүн Огоо” руу алдсан. Гэхдээ Кубээс легионер нь ирчихвэл тэд олон багийг айлгах болно. “Буянт-Ухаа” ч гэсэн ноднингийн бүрэлдэхүүнээ хадгалж чадсаны дээр залуу тоглогчдынх нь ур чадвар сайжирсныг бодолцвол гарцаагүй аваргын төлөө тоглох мэт.
Дээр нь Оросоос легионер авчирсан гэж байгаа. “Харх”-ын хувьд жил бүр аваргын төлөө нэр нь дэвшдэг хүчтэй ө р с ө л д ө г ч . Энэ жил тун хүчирхэг оросыг авчирсан байна лээ. Тэгэхээр том зорилго тавьж оролцох нь тодорхой. “Сүлд” буюу хуучны “Ноён” багийн хувьд тоглогчдын ихэнх нь нас залуу. Гэхдээ тэд багаасаа хамт тоглоод өсчихсөн б о л о х о о р нэгнийгээ ойлгох тал дээр мундаг. Энэ баг өнөө жил клубүүдийн АШТ болон з а л у у ч у у д ы н УАШТ-д өнгөлсөн нь нэгийг өгүүлэх биз ээ. “ У у р х а й ч и н ” болохоор нөгөө х э д т э й г э э харьцуулахад нуруу намтай ч багийн тоглолтоор энэхүү сул талаа засч чаддаг. Харин “Тэнүүн Огоо” нэлээн нуруулаг тамирчдыг цуглуулж чадсанаар ямар ч багийн эсрэг мөчөөрхөх чадалтай болжээ. Ингээд яриад байвал тэр баг медаль авна гээд хэлэхэд бэрх байна. Лигийн явцад хэн нь сул талаа засч, формондоо орж чадсан нь оны эцэст аваргын цом өргөх биз ээ. Дашрамд сонирхуулахад нэг, хоёр жилийн өмнө сэлгээнд суудаг байсан нуруулаг хүүхдүүд энэ жилээс багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тогтмол гарч, гол тоглогчдын хэмжээнд үнэлэгдэх болж байна. Энэ нь лигийн тамирчдын нас залуужиж, нурууны өндөр дээшилснийг харуулж байгаа юм.
ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ ТОГЛОЛТЫГ ҮЗҮҮШТЭЙ БОЛГОНО
Өнгөрсөн оны аравдугаар сард Лозаннд болсон ОУВХ-ны хурлаар тоглолтын явцад торонд хүрэх алдаануудыг нэлээн хөнгөвчилсөн заалтуудыг оруулж өгсөн. Энэ заалтын дагуу тухайн нөхцөлд бөмбөгөнд хүрч байгаа тоглогч торонд хүрвэл алдаанд тооцно. Харин бөмбөггүй тоглогч санамсаргүй торонд хүрэхэд алдаа тооцохгүй байхаар болжээ. Ингэснээр жижигхэн юман дээр алдаа үлээж, тоглолтын үр дүн, хэмнэлийг өөрчилдөг сул тал алга болж байгаа аж. Гэхдээ холбооныхон энэхүү дүрмийг зөвхөн лиг болон УАШТ-ий үеэр мөрдөх юм байна. Мөн шинэ дүрмээр давуулсан бөмбөгийг тосч авахдаа хоёр авбал алдаанд тооцдог байсныг үгүй болгожээ. Гэхдээ энэ дүрмийг бүх насныхны дунд хэрэгжүүлбэл волейбол дөнгөж тоглож сурч байгаа тамирчдын ур чадвар ахихад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс холбооныхон 18-аас дээш насныхны тэмцээнд энэ дүрмийг хэрэгжүүлэх юм байна.
ШАГНАЛЫН САН НЭМЭГДЖЭЭ
Өнгөрсөн жил лигийн шагналын сан 10 орчим сая төгрөг байв. Тиймээс аваргалсан багууд хоёр, мөнгөн медалийн эзэд 1.5, хүрэл медаль хүртэгсэд нэг сая төгрөгийн шагнал гардсан билээ. Тэгвэл өнөө жил шагналын сангийн хэмжээн гурав дахин нэмэгдэж, 30 сая төгрөгт хүрсэн байна. Үүнийгээ дагаад медальт байрт шалгарагсдын мөнгө ч нэмэгдэх нь тодорхой.
loading...






ligiig vzlee baguud dotroo ih uurchlgdsun bn. erchim bol eurunhiidu ih zaluujsan bn lee noyon bagt bsan 3r tamirchan bn lee bas hed heden sain zaluuchuud tsugluulsan bsan erchim eurun ene jil tvrvvleh bha
loading...
hi zaluusaa deed liigin temtsend manaih hangalttai tvrvvlne sanaa zowoltgvi bio bagin ahlagch bolson bolhoor oilgomjtoi.busad baguudda amjilt hvsey
loading...
2r toirog n heze ehleh yum be????? huwaari n bga hun bnuu tus boloch togloltiin huwaari heregte bn
loading...
bek ged shalbaag shig shar noxor bitgii ix yum bodoo hvreliin toloo l holsoo ursag medvv chi
loading...
Teneg volleyball medehgui bj yun niitlel bichih durtai yum be tamirchidiinha tuhai sudalj medchiheed olon yum bicheech sport.n setguulch gehed sonirhogch nadaas dor medeeleltei haranhui buduuleg bh yum, yum ih sudal tegsenii undsen deer yum bichij bai setguulch guai.
loading...
tiimshuu..ene setguulch arai l haranhui bn shuu..niitleliin bichlegiin undesee sn sudlaj bj bichih hergt.ene chn olnd zoriulsn niitlel hetrhii neg talig barij bn.tegeed ch unen bodit medeelel bichihiig meddeggui yumuu??Kuba legonr chin iregui sht..ter chn zuger yaria bsn yum.shiidwergui yumg hamagui oln nitd medeellj bolhgui sht.zuger humuuses dam yaria sonsd bichdg yum shg sangdlaa.nom sn unshij sudlagaa sn hii setguulchee
loading...