loading...
1935 – Фабио Кудичини (Итали), хөлбөмбөг. Рома, Милан багийн хаалгач. Европын цомын болон 1969 оны Тив хоорондын цомын тэмцээний аварга. 1969 оны Цомтой багуудын цомын, Италийн аварга. Италийн цомын хошой аварга.
1949 – Валерий Борзов (ЗХУ), хөнгөн атлетик. 1972 оны олимпийн хошой аварга.
1961 – Иан Раш (Уэльс), хөлбөмбөг. Шигшээ баг, Ливерпуль, Лидс багийн довтлогч. Европын цомын хошой аварга, Английн олон удаагийн аварга.
1963 – Анатолий Храпатый (ЗХУ, Казахстан), хүндийг өргөлт. 1988 оны олимпийн аварга, дэлхийн нэг биш удаагийн аварга.
1966 – Эд де Гуй (Голланд), хөлбөмбөг. Шигшээ баг, Фейеноорд, Челси багийн хаалгач. 1998 оны цомтой багуудын цом болон Супер цомын аварга. 1993 оны Голландын аварга. 2000 оны Английн цом болон Английн супер цомын эзэн.
1965 – Михаил Шталенков (ОХУ), хоккей. ОХУ-ын хоккейн шигшээ багийн хаалгач асан. 1992 оны олимпийн аварга.
1980 – Фабрис Жанне (Франц), туялзуур сэлэм. 2004 оны олимпийн аварга.
loading...



