Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Удинезе » Удинезегийн “оройтож” ирсэн хожил

GD Star Rating
loading...

Флоро Флорес

Цаг дуусахаас өмнө оруулсан хоёр гоолын ачаар Удинезе,  Атлетико Мадридыг буулган авлаа. Ийнхүү тэд I хэсгийнхээ 2 дахь хожлыг авч 7 оноотой болж байна. Хоёр багийн тулаан өрсөлдөөнтэй явагдсан ч үзэгчид 88 дахь минут хүртэл гоол харсангүй.

Харин энэ эгзэгтэй үед Бенатиа багийнхаа эхний гоолыг хийсэн юм. Улмаар Флоро Флорес цаг дуусах мөчид тооны харьцааг холдуулжээ. Удинезечууд Европын тэмцээнд хийсэн сүүлийн 7 тоглолтдоо ялагдаагүй байсан. Харин одоо энэ цуврал 8 болж байна.

Энэ хэсгийн Ренн, Селтик багуудын тулаан 1 : 1-ээр тэнцсэн ч Удинезед ашигтайгаар туслаа.

Ренн талбайдаа Селтикийг угтаж авсан бөгөөд 31  дэх минутад Ча Ду Ри өөрийнхөө авто-гоол хийж Ренн тэргүүлж эхэлсэн. Харин 70 дэх минутад Жое Лэдли тооны харьцааг тэнцүүлж багаа аварчээ.

Атлетико 4 оноотой байгаа бол Ренн, Селтик багуудс тус бүр 2 оноотой нэхэж байна.

I ХЭСЭГ

Ренн (Франц) – Селтик (Шотланд) – 1:1 (1:0).

Гоол: Ча Ду Ри, 31 – авто-гоол  (1:0). Ледли, 70 (1:1).

Ренн: Костиль, Мавинга (Теофил-Катерин, 77), Маньян, Тетти, Фере, Букари (Экоко, 58), Кана-Бийик, Хаджи, Браими (Питройпа, 59), Джеббур, Пайо.

Селтик: Форстер, Мэтьюз, Стоукс, Ча Ду Ри, Лэдли, Сун Ен Ки (Бангура, 90), Малгрю, Ловенс, Каяль, Форрест, Ваньяма.

Удинезе (Итали) – Атлетико (Мадрид, Испани) – 2:0 (0:0).

Гоол: Бенатиа, 88 (1:0). Флоро Флорес, 90 (2:0).

Удинезе: Ханданович, Ларанжейра, Агйеманг-Баду, Домицци, Бенатиа, Абди (Баста, 46), Армеро, Дубай (Асамоа, 84), Перейра (Фаббрини, 46), Пинци, Флоро Флорес.

Атлетико: Куртуа, Годин, Луис, Фалькао, Ассунсао, Габи (Лопес, 79), Пиззи (Коке, 85), Хуанфран (Рейес, 59), Переа, Диего, Миранда.

ХЭСЭГ I.

АТЛЕТИКО (Мадрид, Испани), УДИНЕЗЕ (Итали),
РЕНН (Франц), СЕЛТИК (Шотланд).

 

N Команда И В Н П М О
1   УДИНЕЗЕ 3 2 1 0 5-2 7
2   АТЛЕТИКО 3 1 1 1 3-3 4
3   РЕНН 3 0 2 1 3-4 2
4   СЕЛТИК 3 0 2 1 2-4 2

 9 сарын 15

Удинезе – Ренн – 2:1

 9 сарын 15

Атлетико – Селтик – 2:0

 9 сарын 29

Селтик – Удинезе – 1:1

 9 сарын 29

Ренн – Атлетико – 1:1

 10 сарын 20

Ренн – Селтик – 1:1

 10 сарын 20

Удинезе – Атлетико – 2:0

 

GD Star Rating
loading...
Удинезегийн "оройтож" ирсэн хожил, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. Gandavaa says:

    Venus sport pub avarguudiin lig bolon Premier ligiin togloltuudiig bainga uzuulj bn 457009 VENUS CENTER

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: