loading...
Лиллийн академийн захирал Жен Мишель Вандамме 40 саяаар үнэлэгдсэн залуу од Эдэн Хазардын төлөөх тулаанд ялах магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.
Челсигийн шинэ дасгалжуулагч Виллаш-Боаш ирснээсээ хойш залуу тоглогчдыг авчирахад гол анхаарлаа хандуулж байгаа. Тэрээр Лукаку, Хуан Мата, Орьел Ромеу, Тибаут Куртис гэсэн залуус Цэнхэрүүдийн эгнээнд нэгдээд байгаа юм.
Харин одоо тэрээр өндөр үнэлэгдсэн Хазардын араас идэвхитэй хөөцөлдөж байна. Өдгөө 20 наста Бельги залуугийн араас Челси, Манчестер Сити, Ливерпуль, Реал, Барса гэсэн Европын шилдэг багууд хөөцөлдөж байгаа юм.
Интерийн ахлагч Хавьер Занетти саяхан Италийн багууд түүний араас хөөцөлдөж байгаа тухай ам нээсэн.Лиллийн академийн захирал Жен Мишель Вандамме энэ талаар “Хазард ирэх зун хүртэл үлдэх нь тодорхой. Харин дараа нь юу болохыг мэдэхгүй. Ямар ч байсан 40 саяаар түүнийг үнэлж байгаа”
“Челси одоогийн байдлаар хамгийн идэвхитэй хөөцөлдөж байгаа баг. Гэхдээ Испаничууд боломжтой үеийг хүлээж байгаа хөдлөх байх. Мэдээж би Барса, Реалын тухай ярьж байна” хэмээлээ.
Өнгөрсөн зун Арсеналчууд түүнийг авахаар хөөцөлдсөн боловч үр дүнд хүрээгүй билээ.
Хазард өнгөрсөн жил Лиллтай хамт лигийн аварга болсон бөгөөд улирлын шилдгээр тодорсон билээ.
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!! /Zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group bno./
loading...
Venus sport pub avarguudiin lig bolon Premier ligiin togloltuudiig bainga uzuulj bn 457009 VENUS CENTER
loading...
MANCHESTER CITY клубын Агуерогийн өмсгөл зарна утас 95838884
loading...