Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити, МанЮ, Шүгэл дуугарахын өмнө » Шүгэл дуугарахын өмнө “Манчестерийн дерби”

GD Star Rating
loading...

Өнгөрсөн сарын сүүлээр Манчестер Юнайтедийн дэмжигчид хотын төв хэсэгт “Манчестерт тавтай морил Тевес” гэсэн самбарыг байрлуулсан байлаа. Энэ бол 2009 онд Ситигийн фенүүдийн алдарт “Манчестерт тавтай морил” гэсэн самбарын хариу байсан нь ойлгомжтой. Юнайтед мэдээж үүнийг санаж байгаа болохоор чимээ шуугиантай хөршдөө өөрсдийгөө дахин нэг удаа сануулсан нь энэ байлаа.

Энэ бүтэн сайны дербин хувьд хоёр баг адилхан нөхцөл байдалтай оролцоно. Тэдний аль алиний нүдэнд Карлос Тевес сайхан харагдахаа больсон. Мөн хоёул аваргуудын лигт хүч сорьж байгаа, хоёул хүснэгтийн тэргүүнд заларч байгаа гээд л.

Сити алхам алхамаар элитүүдийн эгнээнд ойртсоор байна. Энэ удаа тэд Олд Траффордод зочлохдоо алдарт Стретфорд Эндэд ямар нэгэн самбар өлгөөгүй байхыг олж харна. Учир нь тэд өнгөрсөн жил ФА цомд түрүүлж 35 жил үргэлжилсэн цомгүй харанхуй үеэ дуусгасан билээ.

Энэ жилийн хувьд Сити 1897 оноос хойшхи хамгийн сайн лигийн эхлэлээ тавиад байгаа юм.  Одоогоор тэд хүснэгтийг Юнайтедээс 2 онооны илүүтэй тэргүүлж байгаа.

Сер Алекс Фергусоноос энэ удаагийн дерби түүний 25 жилийн дотор хийж байгаа хамгийн онцгой дерби мөн үү гэсэн асуултанд тэрээр “Мэдээж хэрэг. Сүүлийн жил дербийн нэр хүнд улам бүр өссөөр байна. Тэд хүснэгтийн тэргүүнд харин бид ард нь багаа нь өрсөлдөөнийг улам хурцалж байна. Өрсөлдөөнтэй тулаан болно байх” хэмээх хариулсан.

Энэ тулаанд хожих юм бол Сити хүснэгтийн тэргүүн байраа баталгаажуулна. Тэд сүүлд хийсэн премьер лигийн тоглолт болгондоо хоёроос дээш гоол хийж байгаа. Харин дербидээ үүнийгээ давтана чадвал аваргын цом илүү ойроос харагдах болно.

Манчини өөрийн уламжлалт тактикаа Байерны эсрэг өөрчлөөд томоохон ялагдал амссан. Тиймээс энэ удаа тэгж азаа туршихыг хүсэхгүй байх. Харин довтолгооны хөлбөмбөгт дуртай Серийн хувьд талбай дээрээ хожил авахын тулд бүрэн хүчээрээ дайрах нь тодорхой. Өнгөрсөн тойрогт тэрээр Ливерпулийн эсрэг сонирхолтой шийдвэр гаргаж Уэйн Рүүни, Нани, Чичаритог сэлгээнд үлдээж улмаар  Энфилдээс 1 оноотой буцсан юм.

Ихэнхи том тоглолтуудын адил энэ тулаан нэг нэгнээ цэнэсэн, харзнасан тоглолт болно гэж бодохгүй байна. Аль аль багийн довтолгоо хүчтэй учраас харилцан довтолсон хөлбөмбөгөөр биднийг уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Юнайтедаас харах тоглогч : Нани. Өнгөрсөн супер цомын тэмцээнд Юнайтед эргэн ирэлт хийж хожиход Нани хурцаар гэрэлтсэн. Үүнийгээ ч улирал эхэлснээс хойш харуулсаар байгаа.  Түүнийг Гаель Клиши хамгаалахаар гарч ирнэ. Эдгээр тоглогчид 2010 оны 1 сард Юнайтед – Арсеналын эсрэг  хоорондоо тулж Нани түүний ажилгүй болгож байлаа. Гэхдээ Клиши Ситид ирээд сайн формтой байгаа гэдгийг мартаж болохгүй.

Ситигээс харах тоглогч : Яя Туре. Өнгөрсөн жилийн ФА цомын хагас шигшээ тоглолтын баатар шинэ улирал эхлээд гоол хийж амжаагүй байна. Гэвч төвийн хагас хамгаалалтын цөм хэвээр. Вильяреалтай хийсэн Аваргуудын лигийн тоглолтонд Манчини Адам Жонсоныг сэлгээнд суулган Гарет Бэрриг талбайд оруулж ирснээр Туред илүү чөлөөтэй тоглох боломжыг олгосон. Энэ удаа ч гэсэн Манчигийн гол найдвар том залуу дээр төвлөрч байгаа.

Гол өрсөлдөөн –  Неманья Видич – Серхио Агуеро. Видич – Агуеро хоёулаа бэртлээсээ эргэж ирээд удаагүй байна. Видич Отетулын эсрэг улаан хуудас авсан бол Агуеро цаг дуусах мөчид хожлын бөмбөгийг багтаа авчирсан билээ. Видич том тоглолтын одтой гэдгээрээ алдартай. Харин Ситигийн амжилтууд жижиг багийн эсрэг тодорч гарч ирээд байгаа. Энэ удаа Агуеро өөрийгөө хэн гэдгийг харуулах цаг иржээ.

 

Баримт : 2007 оны 8 сард Манчестерийн дербид орохдоо Сити заналт өрсөлдөгчийнхөө өмнө бичигдэж байлаа. Тухайн үед Юнайтед Ридинг, Портсмут багуудтай хоёр тэнцээд байсан юм. Сити тэр дербид Жеованнигийн гоолоор хожиж байсан. Гэвч Юнайтед улирлын төгсгөлд Аваргуудын лигт түрүүлснийг та бүхэн санаж байгаа байх.

Статистик : Олд Траффордод Ситиг хүлээж авсан 14 премьер лигийн тоглолтонд Юнайтед 9 хожиж, 4 тэнцэж, 3 –н удаа ялагдаж байжээ.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө "Манчестерийн дерби", 9.5 out of 10 based on 23 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    go red devils….smash the man shiiit y!!!

    GD Star Rating
    loading...
  2. M.T.2 says:

    Бразилыг дэлхийн аварга болгосоны дараа Сколори ПЛ-д ирж байсан, Анчеллотти АЛ-г авч өгөхөөр ирж байсан, энэ жилийн Манчини гээд олон сайн дасгалжуулагч нар ирж байсан, явж л байсан. САФ л байж байдаг. Манайх ялнаа

    GD Star Rating
    loading...
  3. Manug demjey says:

    Ene toglolt goe bolnodoo zaaval uzdeg l yum shoo Manu zangarag gargaad hojih bgui dee

    GD Star Rating
    loading...
  4. solu_zxz says:

    2007 онд ас миллан АЛ-д түрүүлэж байсан санагдах юм. тэгээд кака шилдэг хөлбөмбөг чин болж байсан шд.

    GD Star Rating
    loading...
  5. http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 300 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!! Zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group bno.

    GD Star Rating
    loading...
  6. Simka says:

    Eooo man city ylchaaasai tevez bgvi xetsvvv deee manu-giin esreg sain toglodiishdeee!!!

    GD Star Rating
    loading...
  7. Damba says:

    SAF 5 hamgaalagch gargana gesen. Nani, Young 2 jiguureer sain togloh baih. Taamaglal Man Utd 0 – 3 Man City

    GD Star Rating
    loading...
  8. TJL says:

    Solu_zxzee 2006-2007 avarguudiin ligt AC milan turuulj bsan, 2007onii namar ehelsen lig dra jiliinhe havar ni duusnashude, 2007-2008 onii avarguudin ligt ManU Chelsea-tei lujniki stadiumd toglood john terry 11-iin
    tsohiltoo aldsanar ManU avarguudiin ligt turuulj bsan ymda.. 2007 onii 8 sariin Manchesteriin derbygin yed Erricson ManCitygin dasgaljuulagch boltson robihno bas ManCityd irtsen bsan ye shig sanagdaj bna…

    GD Star Rating
    loading...
  9. Gandavaa says:

    2 bagiin fanatuudiig Venus sport pubad 10/23 nii gal garsan togloltiig irj shimten uzej bagaa demjihiig urij bn zahialga avah utas 457009 VENUS CENTER

    GD Star Rating
    loading...
  10. manu red crazy fanat says:

    manu gogogogo !!! city balai suganuud manu go !!!

    GD Star Rating
    loading...
  11. adsd says:

    MANCHESTER CITY клубын Агуерогийн өмсгөл зарна утас 95838884.

    GD Star Rating
    loading...
  12. Зочин says:

    TJL 8dugar sariin manchesteriin derbygeer robinho ireegui bsiima 8sariin 31nd etssin mochid yvj bsan

    GD Star Rating
    loading...
  13. davk_7746 says:

    1-00

    GD Star Rating
    loading...
  14. mobi says:

    Citygiin fanat bhgui bhoo ugaasaa. Novshiin bag

    GD Star Rating
    loading...
  15. robe says:

    hey. manaixan xojnoooo. super toglolt unitediin xojloor ondorlono.

    GD Star Rating
    loading...
  16. ManuU-d bish city-g demjinee ManU tsom avj bolohgui bag :P

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: