Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » Э.Мөнх-Очир Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч боллоо

GD Star Rating
loading...

Кувейтэд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн буудлагын холбооны ерөнхий чуулган болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганаар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцжээ. Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир энэхүү хуралд оролцсон бөгөөд Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэрбээр  46 санал авч ялалт байгуулан нэр хүндтэй албыг хашихаар болжээ.

Олимпийн төрлийн спортын Азийн удирдах албан тушаалд ийнхүү бас нэгэн монгол томилогдлоо. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашдаг билээ.

GD Star Rating
loading...
Э.Мөнх-Очир Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч боллоо, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: