loading...
Дархан-Уул аймаг байгуулагдсны 50 жил, Хаан банкны 20 жилийн ойг угтаж “Алтантүрүү” ХХК санаачлан зохион явуулсан Өсвөрийн шатарчдын уламжлалт тэмцээнд 25 клуб, сургуулийн 278 хөвгүүд, охид 5 насны ангилалд энэ сарын 22-23ны өдрүүдэд өрсөлдөв.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Чингэлтэй дүүргийн Спорт хорооны Цэцэн нүүдэл клубтэй хамтран зохион байгуулсан энэ тэмцээний 8 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Г.Ганхөлөг (Хан-Алтай), Ц.Хасбилэг (Хэнтий), Ц.Тэнгис (Шатар), Б.Түвшинбат (Мончесс), Н.Очирмаань, охидоос О.Цагаанбаяр (Сэлэнгэ), Т.Хүслэн (Дорнод), Б.Анужин (Булган), Б.Мөнхжин (Дорнод), Э.Анударь (Хос морь), 10 насанд хөвгүүдээс Б.Гарьдмагнай (Хан-Алтай), Г.Ганцоож (Мончесс), Ц.Цолмон (Чингэлтэй-ЦН), Э.Баасансүрэн (Хан-Алтай), Б.Мөнхбат (Чингэлтэй-ЦН), охидоос Г.Алтанзул (Зууны шатар), Б.Хүслэн (Цагаан морь), Н.Номин-Эрдэнэ, Н.Булганчимэг (хоёул Булган), Б.Аминаа (Дорнод) 12 насны ангилалд хөвгүүдээс У.Агьбилэг (Хан-Алтай), Г.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн (хоёул Дорнод), Э.Батнаран (Орхон), П.Билгүүн (Ирээдүй), охидоос М.Сарантуяа (Цагаан морь), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ), Б.Баттуяа (Цагаан морь), Б.Оюударь (Чингэлтэй-ЦН), Д.Мөнхмандах (Хос морь), 14 насанд хөвгүүдээс Э.Энхнар (Урамтай шатар), А.Дөлгөөн (Ирээдүй), Х.Бумбаяр (Дархан), А.Ананд (Мончесс), М.Баянцагаан (Хангарьд), охидоос О.Жаргалмаа, Б.Ганчимэг, Э.Сумъяабаяр (гурвуул Чингэлтэй-ЦН), Д.Болорсан (Хэнтий) Б.Оюунсувд (Чингэлтэй-ЦН), 18 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Ц.Лхагвасүрэн (Чингэлтэй-ЦН), Б.Ариунболд (Дорнод), Б.Ариунбүүвэй (Дорноговь), Л.Соронзонболд (Сэлэнгэ), Х.Баярхүү (Дархан) охидоос С.Жаргалмаа (Сэлэнгэ), Б.Билэгжаргал, Э.Одгэрэл (хоёул Чингэлтэй-ЦН), Ц.Амарбилэг (Хэнтий), Г.Учрал (Сэлэнгэ) нар тус тус медальт болон шагналт байруудад шалгарав.
Шатрын бодлого бодох тэмцээнд 14 хүртэлх насны 64 хөвгүүд, охид оролцсноос Э.Энхнар (Урамтай шатар), А.Дөлгөөн (Ирээдүй), А.Жаргалсайхан (Орхон) нар тэргүүн байруудыг эзлэв.
Багийн дүнгээр Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн Цэцэн нүүдэл клуб 31 оноогоор түрүүлэн цом хүртэж Д.Баярхүү дасгалжуулагчтай Дорнот аймаг 18, Д.Шаравдорж дасгалжуулагчтай Хан-Алтай клуб 17 оноогоор удаалан шагналт байруудыг эзэлжээ.
loading...



