Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байер Леверкузен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Баллак 1994 өдрийн дараа Бундеслигд эхний гоолоо оруулав

GD Star Rating
loading...

Германы Бундеслигийн 11-р тойргын тоглолт Баасан гарагт эхэллээ. Фрайбург  талбай  дээрээ  Байер Леверкузенд 0:1 харьцаатай хожигдов. Тоглолтын цорын ганц гоолыг хоёрдахь минутад Михаэль Баллак оруулжээ. Энэ бол түүний 1994 өдрийн дараа Бундеслигид оруулсан  эхний гоол юм.

Сүүлийн үед шүүмжлэлд өртөж шахалтанд ороод байсан Байер Леверкузений дасгалжуулагч Робин Дутт хуучин ажил олгогч Фрайбургын эсрэг анхны тоглолтондоо ялалт авлаа.  Өнгөрсөн улиралд тэрбээр Фрайбургыг  маш сайн удирдаж чамгүй амжилтанд хүргэсэн . Харин  хүснэгтийн сүүл мушгиж байгаа  Фрайбургын дасгалжуулагч Маркус Зорг 2  дарааллан хожигдож , Робин Дуттын адилаар багагүй дарамттай тоглолтыг эхлүүлсэн юм.

Фрайбург тоглолт эхэлсэн даруйд гоол алдаж хүнд байдалд оров.  Гэхдээ тэд багийн тоглолтоор зочидоос хавьгүй илүү тоглож, ээлж дараалалсан боломжуудыг гаргаж байв. Эдгээр довтолгооны дүнд  хаалгач Бернд Лено хоёр ч удаа  бөмбөгөө  барьж чадалгүй гараасаа  алдаж, үзэгчдийг уулга алдуулаад авчээ.

Тоглолтын хоёрдугаар үед Фрайбургын хөгжөөн дэмжигчид өөрийн баг нь  тоглолтын хувь заяаг эргүүлж чадна хэмээн горьдлого өвөртөлсөөр эхлүүлсэн. Гэвч энэ улиралд хожигдож эхэлсэн ямар ч тоглолтын дүнг өөрчилж чадаагүй тэдний сөрөг амжилт давтагдав. Фрайбургын мэргэн бууч Паппис дэмба Сиссе хэд хэдэн боломжуудыг  бүрэн ашиглаж чадсангүй. Леверкузен  эхний үеийн адил сулхан тоглосон хэвээр байсан ба 19 настай хаалгач Бернд Лено багийнхаа 3 оноог ганцаараа хамгаалж дуусгав.

Михаэль Баллак  хамартаа гэмтэл авч 65 дах минутад сэлгээний суудалд суусан юм. Түүнийг Мягмар гарагт аваргуудын лигт Валенсиягийн эсрэг тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

ФРАЙБУРГ – БАЙЕР – 0:1 (0:1)
 Баллак, 2 (0:1).
Фрайбург Байер
 Оливер Бауманн  Бернд Лено
 Андреас Хинкель  Даниэль Швааб
 Павел Крмаш  Мануэль Фридрих
 Оливер Барт  Эмер Топрак
 Феликс Бастианс  Михал Кадлец
 Йоханнес Флум  Ларс Бендер
 Юлиан Шустер  Гонсало Кастро
 Ян Розенталь, 81  Михаэль Баллак, 65
 Антон Путило, 76  Сидней Сам
 Гарра Дембеле, 68  Андре Шюррле, 82
 Демба Сиссе  Эрен Дердийок, 74
Сэлгээ:
 Стефан Райзингер, 68  Симон Рольфес, 65
 Эрик Ендришек, 76  Штефан Кисслинг, 74
 Седрик Макиади, 81  Штефан Райнарц, 82

Шар хуудас:

 Демба Сиссе, 79  

 

GD Star Rating
loading...
Баллак 1994 өдрийн дараа Бундеслигд эхний гоолоо оруулав, 9.0 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. javkha says:

    bayarlalaa medee oruulsand

    GD Star Rating
    loading...
  2. http://www.facebook.com/groups/wearereddevils/306801562679721/ Mongoliin 330 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group)

    GD Star Rating
    loading...
  3. Эрхэмээ says:

    Нээрээ мэдээ оруулсанд баярлалаа. Ямар их удваа хэ хэ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: