Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Марио Гомес 12 дахь гоолоо оруулав

GD Star Rating
loading...

Өчигдөр явагдсан Германы Бундеслигийн 11-р тойргын тоглолтонд Байерн Мюнхен  Нюрнбергийг 4:0 –ээр буулган авч  Байерн-Франкуудын дербид итгэл төгс ялалт байгуулав.

Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч  Марио Гомес тоглолтын хоёрдахь минутад улирлын 11 дэх гоолоо оруулав. Дараа нь Филипп Ламмын дамжуулалтыг Марио Гомес  арагш нь Швайштайгерт дамжуулж алсын цохилтоор тооны харьцааг 2:0 болгов. Энэ бол  ердөө тоглолт эхлээд 20 минут болход болж өнгөрсөн явдал юм. Эхний гоолын дамжуулалтыг Швайнштайгер Гомесд өгсөн бол энэ удаад Гомес Швайнштайгерт дамжуулалт өгөв. Өөрийн талбай дээр 4 хожил аваад байсан тэр дундаа 3-аас дээш гоол оруулсан амжилт мөн л давтагдав. Франк Рибери (39) бөмбөгийг тууж явсаар баруун хөлийн хүчтэй цохилтоор гуравдах гоолыг оруулав. Тоглолтын нэгдүгээр үед бүх зүйл шийдэгдсэн байлаа. Харьцангуй залуу хамгаалагчдаас бүрдсэн Нюрнбергийн хамгаалалтанд туршлага дутагдаж байсан нь хэн бүхэнд илэрхий байв. Мөн үндсэн хаалгач Марсель Шефер гэмтэлтэй байгаа нь тэдний хаалганд гоол орох нь хялбар байсныг дурьдах хэрэгтэй. Нюрнбергийн дасгалжуулагч Диетер Хекинг сүүлийн үед багт нь нүүрлээд байгаа хямралын эсрэг шийдвэртэй алхам хийх боломжоор хомс байсан юм. Яагаад гэвэл багийн  гараанд гардаг чухал тоглогчид бэртлийн улмаас тоглолтыг өнжиж байв. Хоёрдугаар үед Нюнрбергийн тоглолт сэргэсэн боловч гоол оруулах хэмжээний довтолгоог хийж чадсангүй. Марио Гомес (68) ээлжит гоолоо оруулж энэ тоглолтонд давхар цохилт хийлээ. Ингээд Байер Мюнхен 25 оноотойгоор лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

БАЙЕРН – НЮРНБЕРГ – 4:0 (3:0)
 Гомес, 2 (1:0). Швайнштайгер, 19 (2:0). Рибери, 39 (3:0). Гомес, 68 (4:0).
Байерн Нюрнберг
 Мануэль Нойер  Александер Штефан
 Марсио Рафинья  Юрий Юдт, 46
 Даниэль Ван Бюйтен  Филипп Вольшайд
 Хольгер Бадштубер  Тим Клозе
 Филипп Лам  Марвин Платтенхардт
 Анатолий Тимощук  Тимми Симонс
 Бастиан Швайнштайгер, 71  Алмог Коэн, 62
 Тони Кроос, 74  Тимоти Шандлер
 Франк Рибери  Александр Эссвайн, 71
 Томас Мюллер, 77  Уилсон Камавуака
 Марио Гомес  Томаш Пекхарт
Сэлгээ:
 Давид Алаба, 71  Йенс Хегелер, 46
 Луис Густаво, 74  Юлиан Висмейер, 62
 Ивица Олич, 77  Майк Франц, 71

Шар хуудас:

 Луис Густаво, 79  Юрий Юдт, 32
   Алмог Коэн, 47
GD Star Rating
loading...
Марио Гомес 12 дахь гоолоо оруулав, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. sdch says:

    gomez goy shuu

    GD Star Rating
    loading...
  2. http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 330 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: