loading...
Арсенал Робин Ван Персигийн ачаар Челсиг 3:5 харьцаатай буулган авав. “Буучид” энэхүү гайхалтай хожлоороо хямралын хаалгаа хааж байгаа бол Челси хоёр тоглолт дарааллан хожигдож, хямралын шугамыг дөнгөж давж эхлээд байна уу гэлтэй.
Премьер лигийн 10 –р тойргын тоглолтонд таарч буй Лондон хотын хоёр хүчирхэг багийн тулаан зөвхөн арлын орны төдийгүй дэлхийн олон сая хөгжөөн дэмжигчидийн анхаарлыг зүй ёсоор татсан гайхалтай үзвэр болж өнгөрөв.
Эхний минутаас талбайн эзэд бөмбөгийг өөрийн мэдэлд бүрэн хянаж , Шчесны ч ажилаар мундахгүй байлаа. Эшли Коулын Фернандо Торресд өгсөн дамжуулалтыг хамгаалагч амжиж таслав. Үүний дараа Челсигийн булангын цохилт аюул тарихаар зүйлгүй өнгөрөв. Буучид сөрөг довтолгоог хийсэн боловч цохилт хийх хүртлэх хэмжээнд хүрсэнгүй . Ээлжит довтолгоо “цэнхэрүүдийн” зүгээс явагдаж Эшли Коул ахин дамжуулалт өгсөн нь энэ удаад эзнээ олов. Хурцаар эхэлсэн тоглолт хэсэгхэн хугацаанд намжив. Гэхдээ тоглолт сонирхолгүй болоогүй шүү ! энэ бол ээлжит давалгаагаа хүлээсэн далайн түрлэг амсхийх тэрхэн агшин мэт байсан юм. Андреа Виллаш Боашын цэргүүд хаалттай цохилт хийх эрх олж авав. Гэвч Фрэнк Лампардын цохилт ханыг давж чадсангүй. Тэр даруй буучид сөрөг довтолгоонд шилжиж, Тео Уолкоттын өгсөн дамжуулалтыг Жервиньо оновчтой цохиж чадсангүй. Энэ явдлаас төд удалгүй “Буучидын” зүгээс дахин довтолгоо ирсэн бөгөөд Робин Ван Перси тун ойрхон зайнаас байгаа оносонгүй.Харин үүний хариуд талбайнд эзэд боломжоо ашиглаж чадаагүй “буучидыг” шийтгэсэн юм. Хуан Матагийн дамжуулалтыг Лампард (14) мөргөж , Шчесныгийн хаалганд эхний гоолыг оруулав. Нэгдүгээр үеийн дунд хэсэг хүртэл “Буучид” сөрөг довтолгоог зохион байгуулахаар оролдож, харин “цэнхэрүүд” бөмбөгийг илүү эзэмшсэн хэвээр . Челси зочдын хийх үйлдэл бүрийг урдьчилан харж чадаж байв. Тэд тоглолтын хэмнэлийг удаашруулж , Арсеналд довтолгоо хийх боломжыг хязгаарлаж байлаа. Тоглолтын энэ цаг үед Челси тооны харьцааг ахиулах бүрэн боломжтой байсан юм. Гэвч аз тэднийг ивээгээгүй гэдгийг олон хүн гэрчлэх бизээ. Бөмбөг бөөрөнхий гэдэг үг нь нэг ёсондоо бөмбөг аль ч хаалганд орж болно мөн хожил хаашаа ч эргэж болохыг тодорхойлж хэлсэн мэт. Хэдийгээр Челси тоглолтыг хошуучилж , бөмбөг эзэмшилтээр илүү байсан ч төвийн хамгаалагчдын гаргасан орон зайгаар Жервиньо тун чөлөөтэй шургаж, Ван Персид (36) дамжуулалт өгсөнөөр тооны харьцаа тэнцүү болов. Ингээд бүх зүйл дахин шинээр эхлэх нь тэр. Нэгдүгээр үеийн төгсгөлд “цэнхэрүүд”булангын цохилт хийх эрхтэй болов. Жон Терри (45) хамгаалагч Мертесакераас секундын өмнө бөмбөгөнд хүрч чадсанаар Челси тоглолтыг дахин хошуучилж эхэллээ.
Хоёрдугаар үеийн эхлэлд Ван Персид тоог тэнцүүлэх боломж олдов. Гэхдээ тэрээр Питер Чехийн эсрэг тулаанд ялагдав. Үүнд хариу болгож Фернандо Торрес Арсеналын хаалга руу цохисон бөгөөд “сум” Шчесныгийн гарт баригдав. Артетагийн гайхалтай дамжуулалт Андреа Сантост (49) очиж өнөөх нь Чехийг энэ удаад дөнгөж чадсанаар тооны харьцааг тэнцүүллээ. Гайхалтай тоглолт !!! хэмээн дуу алдахаас өөр юу хэлэх билээ! Энэ тоглолт олон хүний цөсийг хөөргөж байсантай маргах хүн гарахгүй биз. Челси хоёр удаа тоглолтыг хошуучилж , Арсенал хоёр удаа тоог тэнцүүлэв. Хоёр баг бие биенээсээ нуугдаж тоглосонгүй, өгөө аваатай үзүүштэй довтолгоонуудаар харилцан нүдэлцэж байлаа. Тоглолтын 55 дахь минутад “ Буучид” анх удаа тоглолтыг хошуучилж эхлэв. Тео Уолкотт (55) бөмбөгийг тууж, унаж тусан гүйсээр хүчтэй цохилтоор, Чехийн хаалганы торыг хөдөлгөв. “Цэнхэрүүд” хариу барихаар чармайж байв. Гэхдээ сэтгэл санаагаар давуу болсон “ Буучдыг” айлгах аюултай довтолгоог хийж чадахгүй байсаар байлаа. Андреа Виллаш-Боаш эхний сэлгээгээ хийж, Флоран Малудаг оруулав. Байдал өөрчлөгдсөнгүй, хоёр багийн тоглолт нэг хэмнэлд тогтуун болжээ. Тийм учраас тоглолтонд шинэ салхи оруулж, Рамиресийг суулгаж Лукукаг оруулав. Харин Арсен Венгер Журуг суулгаж, Женкинсоныг талбайд гаргав. Челси дахин нэг сэлгээ хийсэн нь Жон оби Микелагийн оронд Раул Мейрелеш орж ирэв. Цаг явсаар талбайн эзэд тоглолтын хувь заяаг өөрчилж чадах үгүй нь эргэлзээтэй хэвээр. Гэвч энэ тоглолтонд орох гоолын тоо дуусаагүй байжээ. Хуан Матагийн (85) хүчтэй цохилт Шчесныд хаах боломж өгсөнгүй. Тооны харьцаа 3:3 , зүгээр нэг тоглолт биш үнэхээр гал гарсан тулаан өрнөж байв. “ Цэнхэрүүдийн” хамгаалалтын ээлжит алдаа энэ баяр хөөрийг удалгүй үгүй хийв. Малудагийн замбраагүй дамжуулалтыг Терри тогтоож амжилгүй Холландын гоолын ангуучид бөмбөгөө алдав. Ван Перси (89) Чехийг төвөггүй хуурч хоосон хаалганд гоолдсоноор “Буучид” хоёрдахь удаагаа тоглолтыг хошуучилж эхлэх ньтэр. Талбайн эзэд хожигдолтойгоо нэгэнт эвлэрчээ. Нэмэлт цагт өнөөх гайхал Ван Перси маш хүчтэй цохилтоор Арсеналын 5 дахь энэ тоглолтын 3 дахь гоолоо оруулж цэг тавилаа.
Тоглолтын гол баатар бол мэдээж Холланд довтлогч Робин Ван Перси тодров. Өмнөх тоглолтонд тэрээр хоёр гоол оруулсан бол энэ удаад хет-трик хийж гайхалтай формтой байгаагаа харууллаа.
| ЧЕЛСИ – АРСЕНАЛ – 3:5 (2:1) | |
| Челси | Арсенал |
| Петр Чех | Войцех Щесны |
| Жозе Босингва | Йохан Журу, 76 |
| Бранислав Иванович | Пер Мертесакер |
| Жон Терри | Лоран Косельни |
| Эшли Коул | Андре Сантос |
| Рамирес, 72 | Александр Сонг |
| Жон Оби Микел, 76 | Аарон Рэмси |
| Фрэнк Лэмпард | Тео Уолкотт, 79 |
| Хуан Мата | Микель Артета |
| Даниэль Старриж, 62 | Жервиньо, 88 |
| Фернандо Торрес | Робин Ван Перси |
| Сэлгээ: | |
| Флоран Малуда, 62 | Карл Дженкинсон, 76 |
| Ромелу Лукаку, 72 | Томаш Росицки, 79 |
| Рауль Мейрелеш, 76 | Томас Вермален, 88 |
|
Шар хуудас: |
|
| Бранислав Иванович, 78 | Войцех Щесны, 55 |
| Робин Ван Перси, 78 | |
| Александр Сонг, 90 | |
loading...




medee bichih huh oldohgui bnu heden udur bolj gants l medee hiih yum
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 330 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...
Jenkinsoniig selgeegeer oruulaad, Djouroug suulgasan shdee. Yag uzsen yum shig l bichsen bsiimsan hehe uzsen blgvde aldsan blgvde ok n tr.
loading...
Aimaar toglolt boljee.
loading...
Arsenal aztai bnaa Terry chuhal ued uneheer tom aldaa gargajee ternees bolood goalaa nuhuh gj bgaad 1g nemeed aldchij Walcott aimaar daichin ymaa unasan ch bosoj temtseed goal aguu2
loading...
manaihan uneheer sain bsan yalanguya hamgaalalt mash sain bsam ene udaad 2 jiguur bishirmeer toglolt gargasan chelsea ch sain bsan saihan toglolt uzuulsen Terry dandaa gol toglolton deer halitarch unj bh yum aa he he
loading...
Terry hoshnogo onig shaasan,Pan Persie 3-3 Chelsea; arsenal 5-3 chelsea, haha chelsea Man City- d 20-2 oor hojigdoh yum bn, hahahaha
loading...
Terry bish harwaas pass n yaj ochloo maludaa gedeg mal jinhen maldsandaa zuw har bitgii hul bumbugiig gutaa malnuudaa
loading...
van persie yamar aimar bnaa, arsenaliin fanatuudad bayar xurgie, chelsea ene ercheeree olon hojigdooroi
loading...
zow bichijcheed dongosooroi gaval gesen mal pan ch geh shig…
loading...
manchester city dream again энэ жилийн аврагыг угийн л manchester city авна ш дэээ
гол хүн нь манчине веб сайтын ах нараа мэдээ бичих хүн олдохгүй бйагаа бол намайг авчаач дээ тэгэх үү айн
loading...
chelseygiin aztai suganuud 10 uula uldsen bol 10:1 eer hojigdoh blaa 5:3 aar hojigdson ni uneheer ih az
loading...
chealse ene erchere olon xojigdonldo kkk arsenal top4t vldex l ym bn
loading...