loading...
Өнгөрөгч Бямба гарагт Европын топ лигүүдэд явагдсан топ тоглолтуудын нэг бол Интер Милан болон Ювентус Турин багуудын алдарт Италийн дерби хэмээн нэрлэгддэг тоглолт байлаа.Энэхүү нэр хүндтэй дерби тоглолтонд Интер өөрийн талбай дээрээ Ювентуст 1:2 харьцаатай хожигдлоо. Ингэснээр Ювентус хүснэгтийн тэргүүллээ хадгалж, харин Интер улирлын тав дахь ялагдлаа амсав.
Интер болон Ювентус зөвхөн хожлын төлөө талбайд гарсан нь ойлгомжтой. Хоёр багийн хувьд тоглолт үргэлж чухалд тооцогдсоор ирсэн.
Тоглолтын эхнээс Туринчууд өрсөлдөгчөө хүлээсэн маягтай эхлэв. Тийм ч учир Интер анхны довтолгоог тэдний хаалганд хийсэн юм. Энэ нь Интерт цаашид тоглолтыг хянах боломж олгов. Гэхдээ “хөгшин хадагтай” нар өөрсдийн зүгээс хийх довтолгоог юу гэж ч мартах билээ. Ийм нэгэн явдал Лука Кастелаццигийн хаалган дээр болж өнгөрсөн юм. Матригийн цохилтыг Кастелацци хаасан хэдий ч Мирко Вучинич хүчтэй цохилтоор бөмбөгийг хаалганд оруулж чадав. Дараагийн довтолгооноор Мирко Вучинич ээлжит халдлагаа Интерийн хаалганы зүг хийсэн боловч аз Интерийг ивээлээ. Ювентус өрсөлдөгчөө хэдэн хэсэгт хуваан задалж тоглолтыг нь бусниулах оролдлого хийж байлаа. Клаудио Раньеригийн баг хамаг хүчээрээ тэдний зүгээс ирэх ээлж дараалалсан довтолгоог хамгаалж байв. Интер хэсэг хугацааны манарсаны эцэст бас хөлбөмбөг тоглож байгаа гэдгээ санасан бололтой. Үүний үр дүнд Интерийн тоглогчид хэд хэдэн аюултай довтолгоог хийгээд амжив. Тоглолт өрсөлдөөнтэй өрнөж, хөлбөмбөгийн хорхойтнуудыг баясгаж байлаа. Интерийн тоглолт сэргэсэнээр гоол оруулах боломжууд нээгдэх нь гарцаагүй. Майконы (28) алсын цохилт Жанлуижи Буффоны хаалганд нисэн орж, бөөн баяр хөөр болов. Цохилт аймшигтай хүчтэй байсан тул Буффон гараа хөдөлгөх төдий өнгөрчээ. Үүнээс тун удалгүй Клудио Маркизио бараг 16 шугамаас Кастелаццигийн хаалганы зүүн буланд цохиж оруулсанаар Ювентус дахин тоглолтыг хошуучилж эхлэв. Хоёрдугаар үед багууд харилцан довтолгоонуудыг хийсэн боловч тоглолтын дүн өөрчлөгдсөнгүй . Ийнхүү Ювентус Турин ахин хүснэгтийн тэргүүнд заларч, Интер Милан “намагт “ улам гүнзгий шигдлээ. Тэд 8 оноотой дөнгөж 16 –р байрт явна.
| ИНТЕР – ЮВЕНТУС – 1:2 (1:2) | |
| Интер | Ювентус |
| Лука Кастеллацци | Жанлуджи Буффон |
| Майкон | Стефан Лихтштайнер |
| Лусио | Леонардо Бонуччи |
| Кристиан Киву | Андреа Бардзальи |
| Юто Нагатомо | Жоржио Кьеллини |
| Хавьер Дзанетти | Клаудио Маркизио |
| Эстебан Камбьяссо | Андреа Пирло |
| Жоэль Оби, 64 | Симоне Пепе |
| Уэсли Снейдер, 78 | Артуро Видаль, 89 |
| Мауро Сарате, 46 | Мирко Вучинич, 84 |
| Жампаоло Паццини | Алессандро Матри, 70 |
| Сэлгээ: | |
| Люк Кастаньос, 46 | Марсело Эстигаррибия, 70 |
| Деян Станкович, 64 | Алессандро Дель Пьеро, 84 |
| Рикардо Альварес, 78 | Микеле Пациенца, 89 |
|
Шар хуудас: |
|
| Кристиан Киву, 59 | Леонардо Бонуччи, 22 |
| Уэсли Снейдер, 65 | Артуро Видаль, 45 |
| Жоржио Кьеллини, 54 | |
| Симоне Пепе, 55 | |
| Андреа Пирло, 67 | |
gdgd
loading...




ymar haramsaltai ym be
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 330 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...
ene medee oruulj bgaa nuhur-n bichleg bish ee. shar medee hov jiv-n talaar ingej bichij boloh l bh. sport oor sh dee
loading...
Inter Milan Mongolian Fan club
http://www.facebook.com/groups/291481340871283/291493967536687/?ref=notif¬if_t=group_activity
Negdeerei…
loading...