loading...

” Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо” -ны 65 кг -ын жингийн аварга Kickbox fighting ” Шандас” клубын тамирчин Данаагийн Батгэрэл, 70 кг -ын жингийн аварга “Шандас” клубын Жадамбын Нарантунгалаг нар 2011 оны аравдугаар сарын 30 -нд Макао улсад болсон “LEGEND FIGHTING CHAMPIONSHIP 6 ” тэмцээн.д амжилттай оролцоод ирлээ.Энэ тэмцээн нь чөлөөт тулааны буюу ММА дүрмээр явагддаг юм. Өөрөөр хэлбэл эмзэг эрхтэнд цохихгүй мөн хазаж, мөргөхөөс бусад бүх цохилтуудыг болон өшиглөлт, өчиг , боолтыг зөвшөөрдөг. 61 кг-ын жинд Д. Батгэрэл Хонг Конгын тамирчинг 1-р үедээ техникийн илт давуугаар ялж, цаашид тоглох эрх авсан байна. Харин 70 кг-ын жинд Ж. Нарантунгалаг тус жингийн аварга Австралийн тамирчин Адриан Пангтай аваргын бүсийн төлөө тулалдав. Хоёр тамирчин 5 минутаар 3 үеийн турш тулалдаж манай тамирчин өрсөлдөгчөө 2-1 харьцаатай буулган авч Зүүн Ази Номхон Далайн орнуудын аваргын бүсийг авлаа. Ийнхүү Монгол улс ”Fighting” буюу дүрэмгүй зодооны анхны аваргатай боллоо.
Дараахи линкээр орж тэмцээний талаар сонирхоно уу. WWW.LEGENDFC.COM
Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо
loading...





BAYAR HURGIE. Mongolchuudaas UFC -n avarga turuh boltugai
loading...