loading...
Арсенал “Эмирейтс” цэнгэлдэхдээ Марселийг угтаж авсан ч гоолгүй тэнцлээ. Гэсэн ч тэд 8 оноотой хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Челсиг дуулиантай хожсон тоглолт нь мартагдаж амжаагүй байгаа энэ үед Венгер Робин Ван Персиг сэлгээнд үлдээж Жервиньо, Тео Уолкотт гэсэн довтолгооны шугам гаргасан байлаа.
Гэвч тааруу хамгаалалт болон сайнгүй довтолгооны төгсгөлөөсөө болж хуурайт тэнцээ авлаа. Хэрвээ энэ тоглолтоос 3 оноо авсан бол тэд 12 дахь жилдээ дараалан Аваргуудын лигийн хэсгээс шалгарах байлаа.
Тэд тоглолтын турш 11 удаа цохилт хийсэн бөгөөд 6 нь хаалга руу чиглэсэн юм. Харин Марсель 11 удаа цохисон ч мөн ердөө нэгийг л Войцех Щесны рүү чиглүүлжээ.
Хэсгийн дөрвөн тоглолт яваад байхад Буучид ердөө 4 гоол оруулаад байна. Тэд 2004 оны Аваргуудын лигт мөн ийм цөөн гоол оруулж байсан түүх бий. Тэд одоогоор хэсэгтээ 8 оноотой байгаа бол Марсель яг ар шилэн дээр нь 7 оноотой нэхэж байгаа.
Харин Боруссия өнгөрсөн шөнө Олимпиакосыг – 1:0-ээр буулган авснаар 4 оноотой болжээ.
|
11 сарын 1. Лондон. Стадион “Эмирейтс”. |
|
| АРСЕНАЛ – МАРСЕЛЬ – 0:0 | |
| |
|
| Арсенал | Марсель |
| Войцех Щесны | Стив Манданда |
| Пер Мертесакер | Николя НКулу |
| Томас Вермален | Жереми Морель |
| Андре Сантос | Сулейман Диавара |
| Карл Дженкинсон | Род Фанни |
| Микель Артета | Алу Диарра |
| Аарон Рэмси, 66 | Бенуа Шейру |
| Александр Сонг | Матье Вальбуэна, 74 |
| Пак Чу Юн, 62 | Лоик Реми, 69 |
| Тео Уолкотт | Андре Айю |
| Жервиньо, 77 | Джордан Айю, 84 |
| Сэлгээ | |
| Робин Ван Перси, 62 | Морган Амальфитано, 69 |
| Томаш Росицки, 66 | Лучо Гонсалес, 74 |
| Андрей Аршавин, 77 | Андре-Пьер Жиньяк, 84 |
|
Шар хуудас |
|
| Томаш Росицки, 85 | Алу Диарра, 40 |
loading...




Угаасаа Арсенал хамгаалж тоголсон багийг хожиж чададаггүй биз дээ
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 350 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...