Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Тевесийг Лавессигаар солих уу?

GD Star Rating
loading...

“Манчестер Сити” багийн довтлогч Карлос Тевес “Бавари”-тай хийсэн тоглолтод сэлгээгээр талбайд гарахаас татгалзсаны улмаас асуудалд ороод буй. Дасгалжуулагч Манчини түүнийг багтаа дахин тоглуулахгүй гэж мэдэгдсэн учир “Сити”-гийн удирдлагууд Тевесийг өвлийн солилцоогоор өөр багт зарах арга замыг эрэлхийлж эхэлсэн. Гэвч Манчестерийн багийн тогтоосон 30 сая евро гийн ханш, Тевесийн авдаг өндөр цалингаас болоод аргентин довтлогчийг сонирхох баг улам цөөрсөөр байгаа юм.

Харин саяхны нэгэн мэдээллээр “Сити” түүнийг “Наполи”-гийн довт логч Э.Лавессигаар солих хувилбарыг судалж эхэлжээ. Хоёр тоглогчийн цалин хэм жээ ойролцоо тул энэ наймаа биеллээ олох магадлалтай. Тевес өнгөрсөн улиралд багийнхаа төлөө 39 тоглолтод оролцож, 29 гоол оруулсан.

Харин Лавессигийн үзүүлэлт түүний дэргэд даруухан. Тэрбээр 2010-2011 оны улиралд “Наполи”-гийн төлөө 42 тоглохдоо есөн бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан юм. Гэх дээ тэр гоол оруулахаас илүү дамжуулалт өгөхийг хичээдэг чанар нь “Сити”-гийн дасгалжуулагчид таалагдсан бололтой.

GD Star Rating
loading...
Тевесийг Лавессигаар солих уу?, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: