loading...
Нийслэлийн ЗДТГ, Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” клубтэй хамтран зохион байгуулж “Korea Standart“ компанийн ивээн тэтгэсэн “City Cup-2011” боулингийн шилжин явах цомын тэмцээн бямба гаригт өндөрлөлөө. Өмнөх долоо хоногт нь (X.22, 23-нд) мэдүүлгээ ирүүлсэн 40 баг урьдчилсан шатанд өрсөлдсөний эцэст шилдэг 16 нь нийслэлийн ойн өдөр цомын төлөө ур чадвараа сорьсон юм. Шигшээ шатанд багууд тус бүр нэг тоглолт хийж, авсан оноог нь урьдчилсан шатны оноон дээр нэмж, 16 багийг жагсааасан. Ингэхэд өмнөх шатанд тааруухан шидсэн багууд энэ өдөр алдаагаа залруулж, байраа ахиулах явдал цөөнгүй гарч байв. Тухайлбал, урьдчилсан шатнаас наймдугаар байраар шалгарсан Top Floor-н нэгдүгээр баг тэргүүн байрт бичигдсэн бол арваар гарсан “Мобиком” дөрөв рүү үсэрсэн.
Дээрх 16 баг хасагдах шатанд 1-16, 2-15, 3-14… гэх мэтээр таарч, нэг тоглолтоор ялагчаа тодруулсаар медалийн эзэд тодорсон юм. Багуудын онооны нягтрал их, ур чадвар ойролцоо болохоор тэмцээн өрсөлдөөнтэй болно гэж олонх таамаглаж байсан. Энэ таамаг ч бага шөвгийн тоглолтоос эхлэн нотлогдох боллоо. Тухайлбал, сүүлийн буюу 16-р байраар хасагдах шатанд үлдсэн ТЭЦ- 3-ын хоёрдугаар баг өнгөрсөн жилийн аварга, чансааны ¹1-д жагссан Top Floor-ыг 676:634- өөр хожиж, анхны дуулианыг дэгдээв. Мөн 15-р гарсан “ Ю н и т е л ” ¹ 2 – д жагссан “Бест Дизайн”-ыг 40 онооны з ө р ү ү т э й б у у л г а ж авчээ. Түүнчлэн ¹14 “Broadband” ¹3 Монголын дартс сонирхогчдын холбоог, ¹12 Top Floor-ын хоёрдугаар баг ¹5 “Смарт савхи”-ийг мулталсан гээд сенсаац цааш үргэлжилсэн. “Big bowling” төвтэй хаяа залган орших “Top Floor” компанийн нэгдүгээр баг нь ийн шөвгийн 16- гаас мултарсан ч тэдний залгамж халаа болон бэлтгэгдэж буй дүү нар нь болох Top Floor II өмнөө таарсан бүх багийг ээлж дараалан буулгаж авсаар тус тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Тэд медальтай үлдэх эсэхээ шийдэх хамгийн чухал мөч буюу хагас шигшээд тааруухан шидэж, 629 оноо авсан ч өрсөлдөгч баг ИНЕГ тэднээс бага оноо авсан юм.
Харин шигшээд Top Floorын залуус “Бимекс Тек”-йг хол тасархай буулгаж авсан. Ийнхүү Top Floor баг шилжин явах цом, гурван сая төгрөгийн шагнал гардсан бол мөнгөн медаль авсан “Бимекс Тек” хоёр, хүрлийн болзол хангасан ИНЕГ нэг сая төгрөгөөр шагнууллаа. 4-8 дугаар байр эзэлсэн багууд тусгай шагналын эзэн болжээ. Тэмцээний шилдэг тамирчнаар “Broadband” багийн ахлагч Ж.Энхжаргалан тодорсон. Тэрбээр урьдчилсан шатны нэг тоглолтод 224 оноо авсан юм. Түүний энэ оноонд хэд хэдэн тамирчин дөхөж ирсэн ч хараахан эвдэж чадсангүй. Мөн хаалтын ажиллагааны үеэр тамирчдаа амжилттай удирдан тэмцээн уралдаанд олон жил тогтмол оруулж буй ТЭЦ 3 багийн ахлагч Хандаа, “Бимекс тек” багийн ахлагч Батжаргал нарыг холбооны хүндэт өргөмжлөлөөр урамшууллаа. Ийнхүү боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг нэгэн тэмцээн ширүүн өрсөлдөөн, санаанд оромгүй явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Тус тэмцээний шилдэг наймд шалгарсан багууд “Coca Cola Zero bowling championship” тэмцээний шилдэг наймтай оны эцэст халз өрсөлдөх юм.
ШӨВГИЙН 16
Top Floor (1)-ТЭЦ 3-II (16) 634:676
Смарт савхи (5)-Top Floor II (12) 613:693
Дартс сонирхогчдын холбоо (3)-Broadband (14) 631:764
ТЭЦ 3-I (7)-ИНЕГ (10) 738:753
Бест дизаин (2)-Юнител (15) 632:672
МТ групп (6)-СЭЗДС-I (11) 654:653
Мобиком (4)-Таван цагариг (13) 679:610
СЭЗДС-II (8)-Бимекс Тек (9) 571:734
ШӨВГИЙН НАЙМ
ТЭЦ 3-II (16)- Top Floor II (12) 615:777
Broadband (14)-ИНЕГ (10) 650:734
Юнител (15)- МТ групп (6) 600:728
Мобиком (4)-Бимекс Тек (9) 649:668
ХАГАС ШИГШЭЭ
Top Floor II (12)-ИНЕГ (10) 629:610
МТ групп (6)-Бимекс Тек (9) 654:638
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТОГЛОЛТ
ИНЕГ (10)-Бимекс Тек (9) 738:668
АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Top Floor II (12)-МТ групп (6) 712:630
ТЭМЦЭЭНИЙ ДҮН 1.Top Floor II 2.МТ групп 3.ИНЕГ 4.Бимекс Тек 5.Broad band 6.Мобиком 7.ТЭЦ 3-II 8.Юнител
Г.БАЯРСАЙХАН
loading...



