loading...
Челси Аваргуудын лигийн хасагдах шатны эрхээ халааслах боломжоо Бельгийн Генк багийн талбайд хийсгэлээ. Тэд “Генк Арена”-д хүчтэй бүрэлдэхүүнтэй зочилсон ч ердөө 1 : 1-ээр тэнцсэн байна. Рамирес 26 дахь минутад тооны харьцааг нээсэн ч талбайн эзэн багаас Йелле Воссен 61 дэх минутад тооны харьцааг тэнцүүлжээ. Харин энэ хоёр гоолын дундуур Давид Луис торгуулийн цохилтоо алдаж багаа хөөдсөн юм.
Энэ хэсгийн Валенсия – Байер багуудын тоглолт Испаний багийн хожлоор дууссан учраас E хэсгийн байдал нилээд ээдрээтэй боллоо. Хэсгийн шат дуусахад оёр тоглолт дутуу байгаа энэ үед Челси 8 оноотой тэргүүлж, Байер 6, Валенсия 5 оноотой нэхэж байна.
Гэхдээ Челсигийн санааг илүү зовоож байгаа асуудал бол багийн ахлагч Жон Терригийн арьс өнгөний үзэл гаргасан тухай маргаан. QPR-ийн хамгаалагч Энтон Фердинандыг тэрээр доромжилсон ялд унаад байгаа юм. Харин Челсигийн фенүүд байдлыг улам хүндрүүлж Аваргуудын лигийн тоглолтын үеэр Фердинандын нэрийг дурьдан дуу дуулжээ.
Терри энэ удаагийн тоглолтыг сэлгээнээс үзсэн. Хоёр долоо хоногийн өмнө 5-0-ээр бут ниргэж байсан багтайгаа Челси хүндхэн тоглолт хийлээ. 26 дахь минутад Рамирес, Торрестэй гайхалтай хоршин гоолын салхийг хагаллаа.
Улмаар 40 дэх минутад Давид Луйст тооны харьцааг холдуулах боломж олдсон ч торгуулийн цохилтоо хаалгачид хаалгасан юм. Тэрээр 2007 оноос хойш Аваргуудын лигт торгуулийн цохилт хийсэн анхны хамгаалагч болсон юм. 2-р үеийн 61 дэх минутад Йелле Воссен Генкийн аваргуудын лиг дэх анхны гоолыг авчирлаа. Гэвч үүнээс хойш үзэгчид гоол хараагүй юм.
|
11 сарын 1. Генк. Стадион “Генк Арена”. |
|
| ГЕНК – ЧЕЛСИ – 1:1 | |
| |
|
| |
|
| Генк | Челси |
| Ласло Кетелеш | Петр Чех |
| Антони ванден Борре | Жозе Босингва |
| Анеле Нгконгка | Бранислав Иванович |
| Надсон | Давид Луис |
| Халим Хайленд | Эшли Коул |
| Даниэль Тежер | Ориоль Ромеу, 77 |
| Кевин де Брeйне | Рамирес, 66 |
| Фабьен Камю | Рауль Мейрелеш |
| Йелле Воссен, 87 | Николя Анелька, 66 |
| Томас Буффель, 69 | Флоран Малуда |
| Кеннеди Нванганга, 82 | Фернандо Торрес |
| Сэлгээ | |
| Дюгари Ндабашинзе, 69 | Дэниэл Старридж, 66 |
| Антони Лимбомбе, 82 | Фрэнк Лэмпард, 66 |
| Эльянив Барда, 87 | Хуан Мата, 77 |
|
Шар хуудас |
|
| Кевин де Брeйне, 76 | Рауль Мейрелеш, 90+1 |
loading...




Penalty g yahaaraa zaaval Luiz aar tsohiuldag bnaa.Yadaj Torres tsohihgui.
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 350 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...
ooo yaahlaaraaa luizaar tsohiuldiin yamar teneg yum be
loading...
ygad luizaaar tsohiulsan yum bol
loading...
tsohidog bolool tsohiulahgui yu ta nar yuga meddiin sdagud hahaha
loading...