loading...
БНСУ-ын Мүнгён хотноо зохиогдож буй софт теннисний 14 дэх удаагийн ДАШТ-ий “А” зэрэглэлд манай эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Таван тивийн 35 орны 392 тамирчид хүч сорьж байгаа энэхүү тэмцээнд эрчүүд эхний тойрогт хийлэн, дараагийн даваанд оросуудыг 3:0, гуравдугаар байрын төлөө Филиппиний багийг 3:0-ээр дийлж, нутгийн эздэд дийлдсэнээр шагналын тавцангийн гуравт зогсох эрхтэй болжээ.
Харин бүсгүйчүүд германчуудыг 3:0-ээр ялж, гараагаа сайхан эхэлсэн ч Японы хүчтэй багт 0:3-аар ялагдав. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Л.Тэмүүжин Б.Хамутаев (ОХУ), У.Баясгалант Д.Лохар (Канад), эмэгтэйчүүдээс Б.Норовсүрэн К.Зако (Унгар), Д.Цэцэнбаяр ОХУ-ын тамирчинтай тус тус өрсөлдөнө.
Софт теннисний багийг МСТХ-ны ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш ахлан, Фүжи Кенжи тамирчдаа дасгалжуулж, Э.Энхмөнх, Х.Бакытжан нар тэмцээний талбарт шүүгчээр ажиллаж байна.
loading...



