loading...
Монгол Туургатны “УРАМТАЙ ШАТАР” Холбоо байгуулагдсны 2 жилийн ойд зориулан саяхан явагдсан өндөр чансаатай 10 шатарчны рапид тоглолтын тойргийн тэмцээнд ОУМ Ц.Батчулуун түрүүлэн ОУМ Б.Гүндаваа, ФМ Г.Мөнхгал нар удаах байрт шалгарч ФМ Н.Баттулга, ФМ Г.Эрдэнэ, ИМ Т.Батчимэг нар тусгай шагнал хүртжээ. “Нар хажид” сүм болон “Туушин” компани ивээн тэтгэсэн энэ тэмцээний үеэр зохиогдсон ахмад болон өсвөр үеийн шатарчид оролцсон тулаанд ахмадууд Л.Үржиндорж, Ц.Цэрэнчимэд, Г.Мэндбаяр (Нар хажид сүмийн тэргүүн хамба) нар тэргүүн байруудыг эзэлжээ.
“Урамтай шатар”-ын ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 12-13ны өдрүүдэд Архангай аймгийн төвд Өсвөрийн шатарчдын 5 насны ангиллын болон насанд хүрэгчдийн тэмцээн зохиогдох ажээ.
Шатарчдын чансаа шинэчлэгдэв.
ФИДЕ энэ жилээс эхлэн сондгой саруудад Дэлхийн шатарчдын чансааг шинэчлэн тооцоолж байгаа билээ.11-р сарын чансааг өмнөх үетэй нь харьцуулан үзүүлэв.
Дэлхийн шилдэг 10 шатарчин
№ Шатарчдын нэрс улс 2011-IX 2011-XI
1 М.Карлсен Норвег 2823 2826
2 В.Ананд Энэтхэг2817 2811
3 Л.Аронян Армен 2807 2802
4 В.Крамник ОХУ 2791 2800
5 Т.РажабовАзербайжан 2752 2781
6 В.Иванчук Украин 2765 2775
7 В.Топалов Болгар 2768 2768
8 С.Карякин ОХУ 2772 2763
9 А.Морозевич ОХУ 2737 2762
10 Х.Накамура АНУ 2753 2758
Монголын шилдэг 10 шатарчин
№ Шатарчдын нэрс цол 2011-IX 2011-XI
1 Б.Гүндаваа ОУМ 2479 2478
2 Б.Мөнгөнтуул ИМ 2466 2457
3 Ц.Батчулуун ОУМ 2439 2446
4 Д.Шаравдорж ИМ 2440 2440
5 Н.Баттулга ФМ 2413 2407
6 Б.Хатанбаатар ИМ 2356 2356
7 Г.Мөнхгал ФМ 2327 2340
8 М.Гүнбаяр ФМ 2234 2334
9 Т.Батчимэг ИМ 2313 2324
10 Г.Эрдэнэ ФМ 2320 2320
Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Ю.Полгар (Унгар,+9) 2710, Х.Конеру (Энэтхэг) 2600,
Хоу Ифан (Хятад,-10) 2568 нар тэргүүлсэн бол манай Б.Мөнгөнтуул 2457 чансаагаар 34-д эрэмблэгджээ.
Чансаа нь тооцогдсон дэлхийн 146 орныг ОХУ (+9) 2747-гаар магнайлан Украин (-2) 2695-аар удаалж Монгол улс (+1) 2390 үзүүлэлтээр 64-д жагсав.
Л.ТОГООХҮҮ
loading...



