loading...
Канадад болсон уран гулгалтын Гран при тэмцээний хоёр дахь шатанд хойд хөршийн тамирчид давамгайллаа. Мэргэжилтнүүд нь дэлхийгээр тарж, орос сургалтын арга барилын нууцыг нийтэд цацсанаас хойш “ах нар” ДАШТ, олим пийн наадмуудад тэргүүлэгчийн байр сууриа сүүлийн жилүүдэд алдаад буй. Тиймээс амжилтын буухиагаа үргэлж лүүлэхийн тулд “дүрвэсэн” дасгалжуулагчдаа эх орондоо буцаж ирэхийг спортын эрхтэн дархтнууд уриалсаар. Харин “Skate Canada 2011” тэмцээн оросуудын урмыг сэргээсэн юм. Учир нь энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Татьяна Волосожар Максим Траньков нар спортын хосын төрөлд манлайлсан бол 14 настай Елизавета Туктамышева хэмээх охин нэр хүндтэй тэмцээнээс анх удаа алтан медаль хүртлээ.
Өнгөрсөн зун Санкт-Петербург хотноо болсон тэмцээнд хүч сорьсоноос өөрөөр “дарийн утаа үнэрлээгүй” энэхүү шинэ “цэрэг” олимпийн аварга А.Гачинский, Е.Плющенко нарын багш Алексей Мишиний удирдлагад бэлтгэл хийдэг аж. Тус тэмцээний дараа Мишин “Лиза маань залуу байна. Цаашид олон том тэмцээн хүлээж байгаа. Энэ удаагийн Гран прид тэр гуравласан лутц, гуравласан тулупыг тун чадмаг гүйцэтгэсэн. Эмэгтэй тамирчинд ахдам эдгээр хүнд дасгалыг богино хугацаанд эзэмшиж чадсанд нь баяр хүргэх хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. Хэний ч таамаглалд багтаагүй 14 настай охин нутаг нэгт гулгагч Алена Леонова, АНУ-ын Эшли Вагнер, Мираи Нагаса, Рэйчел Флэтт нарын туршлагатай тамирчдыг ийн ардаа орхилоо.
“Skate Canada 2011”-ийн бас нэг онцлогийг сонирхуулахад Ванкуверийн олимпийн алтан медальт, солонгос бүсгүй Ким Юү Нагийн дасгалжуулагч асан Б.Орсерийн шавь Х.Фернандес дэлхийн аварга Д.Такахашигийн өмнүүр хөндөлсөн мөн гөн медалийн эзэн болсон нь Испанийн спортын түүхэнд уран гулгалтын Гран прид үзүүлсэн анхны амжилтаар бүрт гэгдэв.
ГАНЦААРЧИЛСАН
ЭРЭГТЭЙ: 1 Патрик Чан (Канад) 253,74 2 Хавьер Фернандес (Испани) 250,33 3 Дайсуке Такахаши (Япон) 237,87
ЭМЭГТЭЙ: 1 Елизавета Туктамышева (ОХУ) 177,38 2 Акико Сүзүки (Япон) 172,26 3 Эшли Вагнер (АНУ) 165,48
СПОРТЫН ХОС: 1 Татьяна Волосожар-Максим Траньков (ОХУ) 201,38 2 Суй Вензань-Хан Кон (БНХАУ) 180,82 3 Мэган Дюгамель-Эрик Рэдфорд (Канад) 174,84
БҮЖИГ: 1 Тесса Вирту-Скотт Мойр (Канад) 178,34 2 Кейтлин Уивер-Эндрю Пойе (Канад) 155,99 3 Анна Каппеллин-Лука Ланотте (Итали) 154,87
Б.ӨЛЗИЙ
loading...




Sain btsgaana uu. Bi tanai saitiin baingiin khereglegch l dee.Ekh orond bolon delkhii dakhind bklson gaikhamshigt sportiin talaarkh medeelluudiig tsag aldalgui medeelj bdag ta bukhendee amjilt khusch, khamtran ajillakhiig khusch bna aa. Bi uuruu sportiin talaar bichij bsan. Khulbumbugiin DASHT-”France-1998″- iig “Sansar Kabel TV”- eer commentary khiij baisan, Udur tutmiin soninuudad niitdee10 garui jil tekhnikiin taliin ajil khiij baisan khun l dee. Ekh beltgel, dotood suljee geed ..
Minii mobile: 88776950., home phone: 367620 shuu. Kharui…
loading...
huuye ene onii volleyballiin lig eheltsen baihad sportiin sait gants ch udaa ligiin tuhai toim ch boltugai bichihguimaa. ajiltai bolohoor uzj chadhgui surgiig ni ch boltugai sonsmoor bhiin. tgd bas amraltiin udur togluulj boldguin boluu gd tsaash ni damjuulaad uguurei erh medeltei humuust ni…………..
loading...
Үнэн шүү, Зөвхөн бөх, хөл бөмбөг гэх нь учир дутагдалтай юм. Олимп дэлхийд медал авдаггүй ч гэсэн манай орон өргөн дэлгэр хөгжсөн бусад спортоо мартах учиргүй шүү
loading...