loading...
NBA болон Тоглогчдын холбооны удирдлагууд гурван өдөр дараалан хуралдсан боловч дахиад л тохиролцоонд хүрч чадсангүй. Уг нь пүрэв гаригийн уулзалтын үеэр талууд цалингийн хэмжээ зэрэг хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсний дараа локаут өндөрлөх нь гэсэн итгэл олон хүнд төрсөн. Өөдрөг үзэлтэй зарим нь баасан гаригт хоёр тал тохиролцож чадсанаар NBA-гийн шинэ улирал цагтаа эхэлж магадгүй гэж байв. Гэтэл локаутад нөлөөлсөн хамгийн чухал зүйл болох орлогыг хэрхэн хуваах тал дээр дахиад л санал зөрөлдлөө. Ингэснээр арваннэгдүгээр сард болох байсан бүх тоглолт цуцлагджээ. Өмнөх гэрээ ёсоор нийт орлогын 57 хувь тоглогчдод очдог байсан. Харин багийн удирдлагууд дээрх тоог 47 хувь болгон багасгах санал гаргасан юм. Ингээд хоёр тал удаа дараа уулзалт хийсний эцэст тоглогчид 52.5 хүртэл бууруулахыг зөвшөөрсөн. Энэ байр суурин дээрээ баттай зогсож байгаа юм.
Харин багийн эзэд болохоор ашгийг 50, 50 хувиар хуваах санал дээрээ гэдийжээ. Өнгөрсөн улиралд NBA-гийн 30 багийн 22 нь алдагдалтай ажилласан бөгөөд дээрх алдагдлын тоо 300 саяд хүрсэн гэдэг. Тиймээс тоглогчдод өгөх мөнгөний хэмжээг 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж үзэж байгаа аж. Ийнхүү хоёр хувь гэсэн жижигхэн тооноос болоод NBA-гийн 2011-2012 оны улирал бүтэн явагдахгүй нь тодорхой боллоо. Гэхдээ хоёр хувь гэсэн тооны ард 100 орчим сая доллар байгаа юм. Уулзалтын дараа тоглогчдын холбооны тэргүүн Б.Хантер “Бид хангалттай буулт хийсэн. Одоо үүнээс илүү чадахгүй” гэж хэлснээс үзвэл тоглогчид өөрсдийн байр сууриа хамгаалахаар хатуу шийдсэн бололтой. Одоо дараагийн уулзалтаар талууд тохиролцоонд хүрээсэй гэж найдах л үлдэж байна. Хэрвээ тэгж чадахгүй бол NBA-гийн эхлэх хугацаа улам хойшилсоор байх болно.
Д а ш р а м д дурдахад NBA-гийн локаут бусад спортод хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой бармт гарчээ. Сагсны лиг үгүй болсны дараа хоккейг сонирхох үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. NHL-ийн шинэ улирлын ихэнх тоглолт телевиз үзэгчдийн тоогоороо дээд амжилт тогтоож байгаа аж. “Businessweek” сэтгүүлд “NBA-г и й н өнөөгийн нөхцөл байдал аль хэдийнэ NHL-д эерэг үр дүн авчраад байна” хэмээн бичжээ. Түүнчлэн Сан-Антонио хотын коллежийн хөлбөмбөгийн багийн нэг тоглолтыг 40 мянган хүн ирж үзсэн нь мөн л NBA-гийн локауттай холбоотой. Мөн коллежийн сагсан бөмбөгийн тоглолтуудыг телевизээр үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдээд байгаа юм.
САГСЧИД ХИЛИЙН ЧАНАДЫГ ЗОРЬСООР
Локаутын үеэр цөөнгүй тамирчин өөр улсын багт тоглох гэрээг үзэглэсэн. Зарим нь тэндээ тоглоод эхэлсэн байгаа. Харин сүүлийн үеийн мэдээллээр локаут улам сунжирч, шинэ улирал цагтаа эхлэхгүй нь тодорхой болсны дараа тэдний жишгийг дагах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Хамгийн сүүлд л гэхэд “Оклахома”-гийн хүчний довтлогч Серж Ибака Испанийн “Реал” багт хоёр сар тоглох тохиролцоонд хүрсэн байна. Тус багийн довтлогч Новиц Великович гэмтлийн улмаас хагас жил тоглож чадахгүй болсон тул Ибака түүнийг орлох аж. Гэрээ ёсоор тэр сард 100 мянган еврогийн цалин авах аж. Түүнчлэн Дирк Новицки нутагтаа очиж, локаут дуустал тоглохоор төлөвлөж байна.
Юутай ч Дирк ойрын үед Герман руугаа буцаж, хувийн бэлтгэл хийх аж. “Юуны өмнө ажлаа хийж эхлэх хэрэгтэй байна. Тэгээд нөхцөл байдлыг харзная. Надад өөр улсын лигүүдээс цөөнгүй санал ирсэн. Хэрвээ локаут мөд дуусахгүй бол өөр лигт тоглож ч магадгүй. Гэхдээ эхлээд би формондоо ормоор байна. Хэрвээ улирал энэ ондоо багтаад эхэлбэл би түүнд бэлэн байх ёстой” хэмээн Новицки ярьжээ. Одоогоор Дерон Уильямс (“Бешикташ”, Турк), Мехмет Окур (“Турк Телеком”, Турк), Кеньюн Мартин (“Xinjiang Flying Tigers”, Хятад), А.Кириленко (“ЦСКА”, ОХУ), Т.Паркер (“ASVEL Basket”, Франц) гэсэн одод өөр улсын лигийн багуудтай гэрээ байгуулаад байна. Энэ тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа юм.
Г.БАЯРСАЙХАН
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 350 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...
Bas Rudy Fernandez ajil hayalt duustal Real Madrid-d togloj bgaa shde..
loading...
nba hezee ehleh yum be
loading...