Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Гомес 3, Фернандес 2 гоолтой (Аваргуудын лиг A хэсэг)

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн ” үхлийн” хэмээн нэрлэгдсэн “А” хэсгийн тоглолтонд Байерн Мюнхен  Италийн Наполиг 3:2 харьцаатай хожлоо. Энэ тоглолтонд Байерны мэргэн бууч Марио Гомес хет-трик хийсэн бол Наполигийн Фернандес 2 гоол оруулжээ.

“Аллиас Аренад”  Байерн давуу байдалтайгаар тоглолтыг эхлүүлэв. Гэхдээ эхний 10 минутанд гоолын боломж хараахан гаргаж чадаагүй юм.  Швайштайгерийн дамжуулалтыг хүлээн авсан Гомес,  Кампаньярог хуурч хаалга руу цохисоныг Морган де Санктис хаах боломж байсангүй. Ингээд Байерн 17 дах минутад хошуучилж эхэлсэн бөгөөд ээлж дараалалсан довтолгоогоор Наполиг бөмбөгдөж байлаа. Эдгээр  довтолгоо нь ээлжит  үр дүнгээ өгөх мөч хүртэл Наполи ердөө нэг удаа сөрөг довтолгоо хийв. Ингээд Рибери-Швайнштайгер-Кроосын дамжуулалтаар Марио Гомес (23) ээлжит гоолоо оруулав. 42 дахь минутад Рибери дахин довтолгоог эхлүүлж, Тони Кроосын цохилтыг хаасан Морган де Санктисаас ойсон бөмбөгөнд Гомес түрүүлж хүрсэнээр Байерн 3 гоолтой болов. Үүний дараахан амжилтандаа тайвширсан Байерны анхааралгүй байдлыг  ашиглаж Наполи эхний гоолоо оруулав. Чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Фернандес(23)  мөргөж оруулав. Тоглолтын нэгдүгээр үе 3:1 харьцаатай өндөрлөв. Хэрвээ Наполи энэ гоолыг оруулаагүй хувцас солих өрөөг зүглэсэн бол байдал бүр муу болох байсан нь бүхэнд ойлгомжтой.

Завсарласаны дараа Байерн ээлжит довтолгоогоо хийх үеэр Швайштайгер бөмбөгний төлөөх тулаанд унахдаа мөрөндөө гэмтэл авч, дамнуургатай талбайгаас гарлаа. Түүний оронд Тимошук орж ирэв. Рибериг сөрөг довтлогоо эхлүүлэх  үед Суньинга  татаж зогсоосон учир хоёрдахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдөв.  Байерны довтолгоо аажмаар цөөрч, хамгаалалтанд анхаарч эхэлсэн боловч Наполид Нойерын хаалганд ойртох боломж олгохгүй байлаа. Зочид  76 дахь минутад эхний аюултай довтолгоогоо хийжээ. Наполигийн ээлжит довтолгоонд Хольгер Бадштубер  Каваниг  унагаасан тул хоёрдахь шар хуудсаа авч талбайг орхив. Ингээд хоёр баг хүн тэнцүү болов. Дахин чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Фернандес мөргөж оруулсанаар тоог 3:2 болгов. Хэдийгээр тооны харьцаа ойртсон боловч Байерн бөмбөгийг илүү эзэмшиж байлаа. Тоглолтын нэмэлт цагийн сүүлийн минутад Марио Гомес алсаас   хаалгачгүй хаалгаа руу   цохисон боловч Морган де Санктис эцсийн мөчид зайлуулж амжив.

Энэхүү ялалтаар Байерн 10 оноотой хэсгээ тэргүүлж эхлэв. Манчестер Сити  ”шар шумбагчдыг” 2:0 -ээр хожиж 7 оноотой боллоо. Энэ сарын 22 нд Наполи болон Манчестер Ситигийн тоглолт хоёр багийн хувьд хамгийн чухал болоод байна.

БАЙЕРН – НАПОЛИ – 3:2 (3:1)
 Гомес, 17 (1:0). Гомес, 23 (2:0). Гомес, 42 (3:0). Фернандес, 45 (3:1). Фернандес, 79 (3:2).
Байерн Наполи
 Мануэль Нойер  Морган Де Санктис
 Жером Боатенг  Федерико Фернандес
 Даниэль Ван Бюйтен  Сальваторе Ароника (42)
 Филипп Лам  Уго Кампаньяро
 Хольгер Бадштубер  Гекхан Инлер
 Бастиан Швайнштайгер (53)  Блерим Жемайли (84)
 Луис Густаво  Хуан Суньига
 Франк Рибери (80)  Кристиан Маджио
 Томас Мюллер  Эдинсон Кавани
 Тони Кроос  Эсекель Лавесси
 Марио Гомес  Марек Хамсик
Сэлгээ
 Анатолий Тимощук, 53  Андреа Доссена, 42
 Давид Алаба, 80  Горан Пандев, 84
   

шар улаан хуудас

 Хольгер Бадштубер, 14  Блеми Жемайли, 36
 Жером Боатенг, 73  Федерико Фернандес, 64
   Хуан Суньига, 69
   Эдинсон Кавани, 69
 Хольгер Бадштубер, 77 (2 жк)  Хуан Суньига, 70 (2 жк)

 

ГРУППА A.

БАВАРИЯ (Мюнхен, Герман), ВИЛЬЯРРЕАЛ (Испани),
МАНЧЕСТЕР СИТИ (Англи), НАПОЛИ (Итали).

 

N Баг Т Х Т Хж Г О
1   БАВАРИЯ 4 3 1 0 8-3 10
2   МАНЧЕСТЕР СИТИ 4 2 1 1 6-4 7
3   НАПОЛИ 4 1 2 1 6-5 5
4   ВИЛЬЯРРЕАЛ 4 0 0 4 1-9 0
GD Star Rating
loading...
Гомес 3, Фернандес 2 гоолтой (Аваргуудын лиг A хэсэг), 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. http://www.facebook.com/groups/wearereddevils/309661562393721/?notif_t=group_activity Mongoliin 360 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    ene odriin hamgiin sonirholtoi toglolt bolson

    GD Star Rating
    loading...
  3. түдэв says:

    сайн байна

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: