loading...
Макаогийн алдарт “Hyatt Hotels & Resorts” ордонд аравдугаар сарын 30-нд “Legend Fighting Championship” тулааны тэмцээн боллоо. Зургаа дахь удаагаа зохиогдож байгаа тус тэмцээний гол тоглолт нь LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолны төлөөх тулаан байсан бөгөөд Австралийн Адриан Панг дэлхийн аварга цолоо хамгаалахаар Монголын тамирчин Ж.Нарантунгалагтай өрсөлдсөн юм. Каратэ, самбоор хичээллэж байсан Ж.Нарантунгалаг нь мэргэжлийн рингэнд найм тоглож, зургаа ялж байсан бол Австралийн тамирчин нийт 28 тулаанынхаа 19-д нь ялсан “хашир толгой” билээ. Тэгээд ч манай боксчин сүүлийн арван сарын турш ганц ч тэмцээнд оролцоогүй тул мэргэжилтнүүд Адриан Пангийг давуу талтай хэмээн дүгнэж байв.
Тэд таван минутаар гурван үе тоглосон бөгөөд тулаан Тунгаагийн зүүн хөлийн хүчтэй цохилтоор эхэллээ. Австрали эр хэвтээ байдлаас тулалдахыг хичээж, дайрч зууралдахыг оролдож байсан ч тухай бүрт манай залуу “Чингисийн цавчилт”-аараа хариу барьж байв. Эхний үед Тунгаа өрсөлдөгчийнхөө хөлд амжилттай орж, боох мэх хийх гэсэн боловч Панг хариу мэх хийж, хүнд байдлаас гарав. Харин хоёрдугаар үед Тунгаагийн баруун хөлийн цохилт байндаа тусч, өрсөлдөгчөө унагах дөхсөн ч завсарлага болж, Австралийн тунаач аврагдав. Хэрэв тоглолт дахиад ганц минут л үргэлжилсэн бол манай тамирчин хугацаанаас өмнө ялахаар байв.
Улмаар сүүлийн үед ядарч цуцсан нь илт байсан Адриан Пангийг Тунгаа баруун, зүүнгүй өшиглөн, дайрсаар цагаа дуусгалаа. Шүүгчид ч санал нэгтэй Ж.Нарантунгалагт ялалт өгсөн юм. Монголын тулааны урлагийнхнаас анх удаа MMA төрлийн дэлхийн аварга болсон Тунгаа тэмцээний дараа “Өрсөлдөгч маань үнэхээр чадалтай сайн тамирчин юм. Гэхдээ би Монголын анхны дэлхийн аварга цол хүртэхийн төлөө зүтгэж байгаа болохоор үхсэн ч ялагдахгүй гэж шийдсэн байлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Мөн энэ өдөр манай тамирчин Д.Батгэрэл Хонконгийн Винсент Сиутэй тоглож, хүнд цохилтоор ялжээ.
loading...




bas l aimar bn shv
loading...
Huts al mine alna shuu bi duu ni bna
loading...
Bayar xurgie Tungaa, naizaaraa baxarxaj bna shuu
loading...
Narantungaa mundag shuu chmd bayr hurgie, mongolin zaluuchuud uneheer sain bna. Manai zaluus bugd fighting-p hicheellese gej huch bna amjilt Narantungaa.
loading...
3-30nd Hongkongd bolson avargiin busee hamgaalj solongosiin avarga tulaanchtai halz uzej 5minutiin dotor Nam Yui Chul-g NAM tsohij yalalt baiguulj busee hamgaalsanaas gadna shine bustei bolsond bas Mongol ulsiinhaa ner suriig ondort avch yavaa Narantungaa ahdaa bayr hurgey,ta bol delhiin nomer 1 Mongol tulaanch shuu
loading...