loading...
Дотоодын лигтээ тааруухан яваа Интер Милан клуб фенүүдийнхээ урмыг бага ч гэсэн сэргээж Аваргуудын лигт хожил авлаа. Францын аварга Лилль клубыг тэд “Жузеппе Меацца” цэнгэлдэхдээ хүлээн авч 2 : 1-ээр хожлоо.
Вальтер Самуэль, Диего Милито нар тэдэнд хожлын гоолыг авчирсан бөгөөд Тулио Де Мело Лилльд нэр төрийн бөмбөг бэлэглэсэн.
B хэсгээс Интер гарах магадлал өндөр байгаа. Энэ хожлын ачаар тэд 9 оноотой болсон бол араас нь яваа ЦСКА, Трабзонспор багууд 5 оноотой байгаа юм.
Эдгээр хоёр багийн тоглолт гоолгүй тэнцээгээр дууссан нь тэдний ашигтайгаар туслаа.
Интер талбайдаа хийсэн сүүлийн таван тоглолтоос ердөө ганц хожил аваад байсан бол энэ тоо одоо хоёр боллоо.
Мауро Сарате, Милито гэсэн довтолгооны хослол гаргасан Интерчүүд тоглолтын турш 14 цохилт хийсний 7 нь хаалга руу чиглэжээ.
Лилль 4 тойргийн тоглолтоос 2 оноотой хэсгийн хомоол хамж байна. Тэд 2 тэнцээ 2 ялагдал амсжээ.
|
11 сарын 2. Милан. Цэнгэлдэх”Жузеппе Меацца”. |
|
| ИНТЕР – ЛИЛЛЬ – 2:1 (1:0) | |
| |
|
| Интер | Лилль |
| Лука Кастеллацци | Микаэль Ландро |
| Хавьер Дзанетти | Давид Розегнал |
| Лусио | Франк Берья |
| Вальтер Самуэль | Матье Дебюши |
| Кристиан Киву | Орельен Шеджу |
| Деян Станкович | Бенуа Педретти |
| Тиаго Мотта | Эден Азар |
| Уэсли Снейдер (67) | Рио Мавуба |
| Эстебан Камбьяссо | Джо Коул (71) |
| Диего Милито (90) | Мусса Соу (60) |
| Мауро Сарате (79) | Иренеуш Елень (46) |
| Сэлгээ | |
| Рикардо Альварес, 67 | Тулио Де Мело, 46 |
| Джампаоло Паццини, 79 | Людовик Обраньяк, 60 |
| Жоэль Оби, 90 | Димитри Пайе, 71 |
|
Шар хуудас |
|
| Вальтер Самуэль, 89 | Франк Берья, 86 |
| Давид Розегнал, 90+1 | |
loading...





http://www.facebook.com/groups/wearereddevils/309661562393721/?notif_t=group_activity Mongoliin 360 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )
loading...
Inter Milan Mongolian Fan club
http://www.facebook.com/groups/291481340871283/ negdeerei fanatuudaa!!!
loading...