Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Кисеносато итгэлтэй байна

GD Star Rating
loading...

Энэ сарын 13-нд эхлэх Кюүшюү башёд 11 ялбал озэки цол хүртэх магадлалтай сэкивакэ Кисеносато дэвжээнийхээ дээд зиндааны Ваканосато, Такаясү, жюүрёогийн Таканояма нартай бэлтгэлээ базааж байна. Тэрбээр өөр дэвжээнд бэлтгэл хийхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд 30 удаа барилдаж 25 ялан, формондоо ороод байгаагаа харууллаа.

Өдөр бүр бэлтгэл дээр нь цуглах сэтгүүлчдэд Кисеносато “Сэтгэл санаа хөөрч догдолсон юмгүй хэвийн байна. Золгоод шууд түлхэн гаргах тактиктай барилдах болно” гэж ярьжээ. Есдүгээр сарын барилдаанд 12 ялж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хакүхог унагаан дараалсан ялалтыг нь зогсоосноос гадна энэ жил ч ёкозүнаг хоёр ч удаа хаяад байгаа түүнд арслан цол ойрхон байх шиг. Түүхэн баримтаас үзсэн ч сэкивакэ цолтон 12 ялсан тохиолдол 59 байдгаас 56 нь озэки болж байжээ.

Котошёогикү од хэвээр

Намрын тэмцээнд озэки болж, япон бөхчүүдийн тэргүүн болоод байгаа шинэ арслан Котошёогикү од хэвээр байна. Элдэв хүлээн авалт, уулзалтанд уригдан, завгүй яваа ч Кисеносатод “Одоо чиний ээлж шүү” гэж захихаа мартсангүй. Тэрбээр Фүкүокад хэвлэлийн бага хурал хийлгэн, “Би Кисеносатог өрсөлдөгчөө гэж бодон өөрийгөө хурцалж явсаар арслан болж чадсан. Одоо тэр озэки болчихвол бид хоёр сүмогийн ертөнцийг авч явах болно. Озэки гэдэг сэкивакэгаас ганцхан шат дээгүүр цол ч амьдрал үнэхээр өөрчлөгдсөн.

Хаана ч явсан хүмүүс намайг таньж байна” хэмээн ярьжээ. “Хүлээн авалтаас залхахгүй байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Үгүй дээ, харин ч амьдрал хөгжилтэй байна” гэж хариулснаас үзэхэд арслан цол түүнд зохиж байгаа бололтой. Садогатакэ ояката нь түүнийг ёкозүна болно хэмээн найдаж байгаа гэнэ. Харин энэ талаар Котошёогикү “Болохгүй гэх газаргүй. Юуны өмнө тэмцээнд түрүүлнэ” гэж хариулсан байна.

М.СУГАР-ЭРДЭНЭ

GD Star Rating
loading...
Кисеносато итгэлтэй байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. kkk says:

    suguud amjihgui bha davgaa avargiig bsan bol ingej tomrohgui l bsan daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: