loading...
Монголын сагсан бөмбөгийн холбоо, шинэ үеийн кола Пепси брэндтэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, “Жи Эн Бевережис” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батмагнай нар оролцсон юм. Хамтын ажиллагааны үндсэн зорилго нь орчин үеийн хүүхэд залуусыг биеийн тамираар тогтмол хичээллүүлэх, архи, согтууруулах ундаанаас урдчилан сэргийлэх, орчноо цэвэр байлгахад орших ажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд нийт 4 төрлөөр сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулах ба 11 сараас эхлэн ЕБС-ын сурагчдын аварга шалгаруулах “Pepsi Junior League”, мөн 11 сараас мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчдыг шалгаруулах “Pepsi-D League”, 2012 оны 1-р сараас Их-дээд сургуулиудын оюутнуудын аварга шалгаруулах “Pepsi College League”, 2012 оны Монголын үндэсний сагсанбөмбөгийн аварга шалгаруулах “Pepsi National League” тэмцээнүүдийг зохион байгуулах юм байна. Дашрамд дурьдахад Pepsi брэнд нь Монголд үйлдвэрлэгдэж эхлээд 1 жил болж байгаа боловч өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын урлаг соёл, өв уламжлал, байгаль экологийг хамгаалах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхитэй санаачлан хэрэгжүүлж байгаа бол энэ удаад 1 жилийн ой дээрээ Монголын спортын салбар, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг дэмжиж ажиллахаар боллоо.
loading...




tulgaatai adilhan l yum hiih geed bgamu daa.ali chanartai sain bolson ni yalgaraad garaad irne dee.
loading...
COPY PASTE l hiiged bn da Sprite-s…
loading...
Гоё юм болох юм байна. Гэхдээ энэ тэмцээн Монголд болно биздээ. Нэр нтр нь арай бишээ. Энэ тэмцээнүүдэд амжилт…
loading...
DAJGVI L YUM BOLOH GEJ BGAA YUM BNA HICHEEGEEREI SAGSAN BOMBOGIIN HOLBOONDOO AMJILT HVSIE
loading...
g o y y u m b n a
loading...