Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн холбооныхон FILA-гийн шагнал хүртлээ

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийнхөн хагас зуун жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв. ЗХУ-ын Днепропетровск хотын Төмөр замын дээд сургуулийг 1958 онд дүүргэсэн Д.Дамдинсүрэн хэмээх эрхэм энэ спортын үрийг эх орондоо анх суулгаж, улмаар 1960 оны сүүлчээр Төмөр замчдын соёлын ордонд дугуйлан хичээллүүлж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манай бөхчүүд олимп, дэлхийн АШТ-д ид хаваа гайхуулан, Мон голынхоо нэрийг өндөрт өргө сөөр ирсэн. Спортынхны дунд чөлөөт бөхийнхөн дээг үүр байр эзэлдэг.

50 жилийн хугацаанд авч амжаагүй байгаа олимпийн алтан медалийг ойрын наадмуудаас авах зорилго тавин ажиллаж буй. Ойн баяраараа тэд энэ бүхнийг онцолж байв. Монголын чөлөөт бө хийнх өн зуны олимпоос найм, залуу чуудын олимпоос нэг, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 37, залуучуудын ДАШТ-ээс 31, оюутны Универсиадаас найм, өсвөр үеийн ДАШТ-ээс зургаа, оюутны ДАШТ-ээс 14, Дэлхийн цомын тэмцээнүүдээс 31, Азийн наадмаас 44, Азийн АШТ-ээс 135 медаль аваад байна.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны Алтан одонг МЧБХ-ны ерөнхийлөгч асан Т.Бадамжунай, одоогийн ерөнхийлөгч Л. Чинбат, дэд ерөнхийлөгч Х.Баттуул, гавьяат тамирчин Б.Болд, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумь яабазар, Мөнгөн одонг дэд ерөнхийлөгч Ж.ТүмэнАюуш, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, ардын багш Ч.Дамдиншарав, С.Магсар, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар хүртсэн байна. Хүрэл одонгоор МЧБХны дэд ерөнхийлөгч Ж.БатЭрдэнэ, “Алтай констракшн” компанийн захирал Х.БатЭрдэнэ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Д.Болдбаатар нарын хүмүүс шагнуулжээ.

Б.ӨЛЗИЙ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: