Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, ВИЛЬЯРЕАЛ, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Манчестер Сити » Яя дубль хийж Сити хожил авлаа (Аваргуудын лиг А хэсэг)

GD Star Rating
loading...

Манчестер Сити Вильяреалын “Эль Мадригал” цэнгэлдэхэд зочилж 3 : 0-ээр буулган авснаар 10 оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн таван сарын ФА цомын финалаас хойш гоол хийгээгүй байсан Яя Туре дубль хийсэн бол сүүлийн үед гоолын онгодтой байгаа Марио Балотелли торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Ийнхүү тэрээр оролцсон сүүлийн 7 тоглолтдоо 7 гоол оруулаад байна. Ман Сити ийнхүү “Шар шумбагчдыг” талбайд нь хожсон анхны Английн баг боллоо.

Мөн Жэймс Милнер маш сайн тоглосныг үнэлэх хэрэгтэй. Тэрээр нийт 99  дамжуулалт хийсэн нь энэ жилийн Аваргуудын лигт ямар ч Англи тоглогчын үзүүлээгүй амжилт юм.

Сити Европын тэмцээнд хийсэн сүүлийн гурван зочлон тоглолтдоо гоол хийгээгүй байсан. Харин Яя үүнийг төгсгөл болгож 30 дахь минутад тооны харьцааг нээсэн юм.

Эхний дуусах гэж байхад Матео Мусаччио алдаа гарган Сити торгуулийн цохилт авлаа. Балотелли Ситигийн төлөө хийсэн анхны Аваргуудын лигийн тоглолтоо гоолоор мялаасан юм.

Ингээд 71 дэх минута Яя дубль хийж багийнхаа хожлыг баталгаатай болгожээ. Вильяреал  аваргуудын лигийг ганц ч оноогүй үргэлжлүүлж байна. Тэдний хувьд шөвгийн 16 “үлгэр” болсон.

11 сарын 2. Вильярреал. Цэнгэлдэх”Эль Мадригал”.
Шүүгч- Педру Проэнса (Португал).

ВИЛЬЯРРЕАЛ – МАНЧЕСТЕР СИТИ – 0:3 (0:2)
Туре, 30 (0:1). Балотелли, 45+3-с пенальти (0:2). Туре, 71 (0:3).
Вильярреал Манчестер Сити
 Диего Лопес  Джо Харт
 Матео Мусаччио  Венсан Компани
 Гонсало Родригес  Стефан Савич
 Хосе Катала  Гаэль Клиши
 Марио Гаспар  Пабло Сабалета
 Эрнан Перес (84)  Яя Туре (74)
 Карлос Марчена  Найджел Де Йонг
 Борха Валеро  Самир Насри
 Вакасо Мубарак (77)  Джеймс Милнер
 Джонатан Де Гузман (76)  Давид Сильва (65)
 Хоселу  Марио Балотелли (82)
Сэлгээ
 Анхель Лопес, 76  Адам Джонсон, 65
 Бордас, 77  Серхио Агуэро, 74
 Ориоль, 84  Александр Коларов, 82

Шар хуудас

 Вакасо Мубарак, 27  Марио Балотелли, 27
 Хосе Катала, 39  
 Матео Мусаччио, 45+2  
 Карлос Марчена, 45+3  
 Эрнан Перес, 68  
 

GD Star Rating
loading...
Яя дубль хийж Сити хожил авлаа (Аваргуудын лиг А хэсэг), 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Мэдээг түргэн шуурхай хүргэж байгаад тань талархаж байна.

    GD Star Rating
    loading...
  2. http://www.facebook.com/groups/wearereddevils/309661562393721/?notif_t=group_activity Mongoliin 360 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )

    GD Star Rating
    loading...
  3. aaa says:

    city 7n onootoi 2t yawj bgaashdee bayern 10 onootoi,. napoli 2 uldsen togloltondoo hojwol garah bolomj bnaa bn

    GD Star Rating
    loading...
  4. Madridista says:

    http://www.facebook.com/groups/297693536910033
    реалийн фанатууд нэгдээрэй

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: