Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Отгон аварга чансааг тэргүүлж байна

GD Star Rating
loading...

Манай сониноос гаргадаг бөхийн чансаа хэсэг хугацаанд завсарласны эцэст дахин шинэчлэгдлээ. Бид хамгийн сүүлд наадмын сорилго барилдааныг оруулаад чансаагаа гаргасан. Тэгвэл энэ удаагийн чансаанд улсын наадам, ШШГЕГ-ын 90 жил, барилгын салбарын 85, татварын алба үүссэний 100 жил, Гиннесийн номд бичигдэх, Богдхан уулын хишиг, Төв аймгийн нэрэмжит, нийслэлийн 372 жилийн ойн гэсэн найман барилдааны дүн орлоо. Ийм олон барилдааны дүн орсон, тэдгээр нь чансаа өндөртэй (наадам, Гиннесийн, Богдхан уулын хишиг гэх мэт) болохоор бөхчүүдийн байрт олон өөрчлөлт гарчээ.

13 даваатай Гиннесийн барилдааны дүнг оруулахдаа түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд наадмын бөхийн барилдаантай дүйцэхүйц оноо олгосон юм. Тиймээс наадам болоод энэ барилдаанд дээгүүр хүч үзсэн бөхчүүд оноогоо үлэмж ахиулжээ. Тухайлбал отгон аварга С.Мөнхбат зөвхөн дээрх хоёр барилдаанаас 14000 (наадам 9000, Гиннесийн барилдаан 5000) цуглуулсан бол арслан Г.Эрхэмбаяр, заан Ч.Санжаадамба нар 10600 оноо авсан юм. Ингээд дүгнэхэд дээрх гурван бөх тун багахан онооны зөрүүгээр чансааны эхний гурван байрт бичигдлээ. Ер нь энэ гурвын дундаас туулай жилийн шилдэг бөх тодрох магадлал өндөр байна. Одоо үлдсэн барилдаануудад хэн сайн хүч үзсэн нь торойн гарах болно. Энэ дашрамд хэлэхэд туулай жилийн нэгдсэн чансаа гарахад өдгөө арав хүрэхгүй барилдаан (хуваарь ёсоор долоон барилдаан бий. Гэхдээ энэ тоо нэмэгдэж магадгүй) үлдэж.

Тиймээс бөхчүүд маань болж өгвөл барилдаан алгасалгүй зодоглох тусам байр ахих, одоогийн байраа хадгалах боломжтой болох юм. Ер нь оны тэргүүн гэлтгүй шилдэг наймд шалгарахын төлөөх өрсөлдөөн ч ширүүн байна. Одоогоор 4-8-р байрт арслан Х.Мөнхбаатар, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй, заан Д.Баасандорж нар бичигдэж буй. Гэхдээ арын бөхчүүдийн оноо тун ойрхон болохоор байдал хаашаа ч эргэж болзошгүй. 11-р байрт яваа гарьд Ж.Бат-Эрдэнэ гэхэд Д.Баасандоржоос 1450 оноогоор л хоцорч байна. Энэ бол ганц барилдаанаар л нөхөж болох оноо билээ. Манай дараагийн чансаа улсын начин цолны хүндэтгэлийн болоод Улс тунхагласны ойн барилдааны дүнг оруулаад, арванхоёрдугаар сарын эхээр гарах болно.

GD Star Rating
loading...
Отгон аварга чансааг тэргүүлж байна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. qewr says:

    Soronzonbold l nileen doogur bnadaa

    GD Star Rating
    loading...
  2. Зочин says:

    unen hudlaa chansaa bainaa doping soronz yaahlaara iim deeguur bdgiin

    GD Star Rating
    loading...
  3. tulga says:

    soronzonbold hun davah bish yahaaraa 9t bdag yum be.hol ni choriigood yag chupa chups shig bolood bgaan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: