Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 11 сарын 4

GD Star Rating
loading...

Жүгдэрийн “ОТО” Отгонцагаан (Монгол), 1962 – спортын сэтгүүлч. МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн Олимпийн Зөвлөлийн байнгын хорооны гишүүн бөгөөд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шейхийн зөвлөх, Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч, Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

Алексей Уланов (ЗХУ), 1947 – уран гулгалт. 1972 оны олимпийн аварга. Ирина Роднинатай хосолдог байсан.

Луиш Фигу (Португаль), 1972 – хөлбөмбөг. Шигшээ баг, Барселона, Реал Мадрид, Интер Милан багийн хагас хамгаалагч. Аваргуудын лигийн 2002 оны аварга. 1997 оны Цомтой багуудын цомын тэмцээний, Испанийн олон удаагийн аварга.

Чэнь Ин (Хятад), 1977 – буудлага. 2008 оны олимпод Монголын хоёр тамирчныг ардаа хийн аварга болсон.

Камила Сколимовская (Польш), 1982 – хөнгөн атлетика. 2000 оны олимпийн бөөрөнцөг түлхэлтийн аварга.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 11 сарын 4, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: