Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Яя Туре дахин баатар болов

GD Star Rating
loading...

Хүснэгтийг тэргүүлэгч Сити КПР-ийн талбайд хүндхэн тоглолт хийж эцэст нь 3 : 2-оор ялалт байгууллаа.
Тооны харьцаа 2 : 2 байсан эгзэгтэй үед Яя Туре хожлын гоол оруулж багаа аварчээ. Тэрээр долоо хоногийн дундуур мөн аваргуудын лигт дубль хийсэн билээ.
28 дахь минутад Жэй Ботройд мөргөж тооны харьцааг нээж талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Улирал эхэлснээс хойш Ситиг хошуулчилсан баг гараагүй юм.

Гэвч 43 дахь минутад Эдин Жеко хариуг нь барьж тооны харьцаа тэнцсэн юм. Жеко премьер лигт 50 минут тутам гоол оруулдаг үзүүлэлттэй явж байгаа.
52 дахь минутад Давид Сильва Ситид тэргүүллийг авчирсан ч Хейдар Хельгусон 2 : 2 болгож тоглолт дуусах болоогүйг сануулсан. Гэвч Яя Туре эцсийн цэгийг тавьсан билээ.
Ситигийн фенүүд тоглолтын үеэр Энтон Фердинанд руу чиглэсэн эсрэг уур амьсгалтай дууг дуулж байсан. “Жон Терри юу гэж хэлснийг чи мэдэж байгаа биздээ” гэсэн утгатай.
“Лофтус Роуд”-оос авсан 3 онооныхоо ачаар Сити 31 оноотой болж хүснэгтийг тасархай тэргүүлсэн хэвээрл үлдлээ.

11-й тур.

 

Лондон. Стадион “Лофтус Роуд”. 1807 үзэгч
Шүүгч – Мартин Аткинсон (Лидс).

КПР – МАНЧЕСТЕР СИТИ – 2:3 (1:1)
Ботройд, 28 (1:0). Джеко, 43 (1:1). Давид Сильва, 52 (1:2). Хельгусон, 69 (2:2). Туре, 74 (2:3).
КПР Манчестер Сити
 Пэдди Кенни  Джо Харт
 Люк Янг  Мика Ричардс
 Антон Фердинанд  Стефан Савич
 Дэнни Гэббидон  Джолеон Лескотт
 Арман Траоре, 90  Александар Коларов
 Джеми Маки, 84  Джеймс Милнер
 Джоуи Бартон  Гарет Бэрри, 75
 Алехандро Фаурлин  Яя Туре
 Шон Райт-Филлипс  Давид Сильва
 Хейдар Хельгусон  Серхио Агуэро, 68
 Джэй Ботройд, 77  Эдин Джеко, 88
 Сэлгээ :
 Джейсон Панчон, 77  Адам Джонсон, 68
 Томми Смит, 84  Марио Балотелли, 75
 Клинт Хилл, 90  Коло Туре, 88

Шар хуудас:

 Джоуи Бартон, 81  Марио Балотелли, 78
GD Star Rating
loading...
Яя Туре дахин баатар болов, 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Ulaanaa says:

    Yaaya goy yum boljdee

    GD Star Rating
    loading...
  2. Martin says:

    uursdiinh n bag n baahan haruudtai bj citygiin fanatuud teneg bxaa, uursdiinhuu toglogchiig bas dawhar doromjilood awch dee, haha

    GD Star Rating
    loading...
  3. http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 360 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!! ( zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group )

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: