loading...
Боулингийн тоглогч,сонирхогчдын дунд сар бүр уламжлал болон зохион байгууллагддаг лигийн тэмцээн “Big Bowling” төвд боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тоглогчдоос нэг клубийн 4 тоглогч шигшээд шалгарах болзлоо бараг хангаад байсан үед энэ оны “Холбооны цом” тэмцээний аварга,1-р зэрэгтэй тоглогч С.Хандаа/ТЭЦ-3/ урьдчилсан тоглолтын сүүлийн шидэлтээ амжилттай гүйцэтгэж 236 оноо авснаар өндөр онооны шагнал авах болзлоо хангаж,шилдэг дөрөвт шалгарчээ.
170,33 дундаж оноогоор бусдыгаа ардаа орхисон УАШТ-ий хошой алтан медальт,1-р зэрэгтэй тоглогч Х.Өлзийхорол/Big Bowling/ нэг клубийн тоглогч,2011 оны УАШТ-ий мөнгөн медальт,1-р зэрэгтэй тоглогч Л.Баясгаланг хожсноор сүүлийн 2 жилийн хугацаанд 13 дах удаагаа лигийн тэмцээний түрүү байрын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Урьдчилсан тоглолтоос ганцхан онооны зөрүүгээр хоёр,гуравдугаар байраар гарч ирсэн 2010 оны УАШТ-ий мөнгөн медальт,1-р зэрэгтэй тоглогч Т.Нансалмаа,С.Хандаа нарын тоглолт өрсөлдөөнтэй өрнөж,2 оноогоор
“ТЭЦ-3” клубийн тоглогч хожсноор 7-р сарын амжилтаа бататган,2 дах удаагаа шигшээд шалгарсан байна.
1-р байрын төлөөх тоглолтонд С.Өлзийхорол бэлтгэл сайтай байгаагаа харуулан илт давуу байдлаар оноо цуглуулсаар лигийн тэмцээнд 8 дахиа түрүүллээ.Энэ сараас эхлэн тэмцээнийг сонирхолтой,өрсөлдөөнтэй болгох зорилгоор эрэгтэйчүүдийн дээд зиндааны тоглолтыг тойргийн халз тоглолтонд оруулж,чансаа өндөртэй эхний 8 тоглогч хэсэг тус бүрийг тэргүүлж,бусад тоглогчид мөн чансааны эрэмбэ,сугалаагаар дөрөв,дөрвөөрөө 8 хэсэгт хуваагдан тоглов.
Лигийн 2 аварга багтсан ”А” хэсгээс А.Эрдэнэтөгс/Мишээл/ өөрийн өрсөлдөгч 3 зэрэгтэй тоглогчдыг итгэл төгс буулган авч шалгарсан бол ”В” хэсгээс энэ оны УАШТ-ий хошой мөнгөн медальт,1-р зэрэгтэй тоглогч Б.Батхүү/Big Bowling/ шийдвэрлэх тоглолтонд нэг клубийн туршлагатай тоглогч С.Баярхүүг ялж,замаа заслаа.Харин “С” хэсгийг тэргүүлэх өрсөлдөөнд мөн л нэг клубийн андууд хоорондоо тулж,169:164-ийн харьцаагаар хориод хоногийн өмнө зохиогдсон “Мастерс” тэмцээнд үзүүрлэсэн,1-р зэрэгтэй тоглогч С.Мөнхзул/Big Bowling/,лигийн тэмцээний 3 удаагийн аварга Ц.Лхасүрэнг ардаа орхив.
”D” хэсгээс 9-р сарын зэрэгтэй тоглогчдын тэмцээн,10-р сарын лигийн тэмцээн, “Мастерс-2011” тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн,1-р зэрэгтэй тоглогч С.Батзориг/Double-X/ учраа бүрээ 20 гаруй оноогоор илүүрхсээр шалгарсан байна.Энэ хэсэгт 6-р сарын лигийн тэмцээний дэд зиндааны дэд аварга узбек тоглогч Илья Шипилов аман хүзүүнд жагсчээ.”Е”хэсгээс 2-р зэрэгтэй тоглогч Ж.Отгонцагаан
/Green Strikes/ 3 дараалан хожиж шөвгөрлөө.”F” хэсгээс боулингийн спортын анхдагч мастеруудийн нэг,2011 оны УАШТ-ий мастеруудын тэмцээний аварга Г.Сундуйжав/Big Bowling/ өрсөлдөгч бүрээ илүүрхсээр шалгарсан бол ”G” хэсгийн 4 тоглогчийн гурвынх нь оноо тэнцэж,бие биенийгээ тойрон хожин,оноо тоолсны эцэст 2-р зэрэгтэй тоглогч Э.Чүлтэмжамц/ТЭЦ-3/ +10 оноогоор шилдэг наймд үлджээ.
Хөл бөмбөгөөр бол “үхлийн хэсэг” гэж нэрлэгдсэн “H” хэсгийн шилдгүүдийн халз тулаанд энэ оны УАШТ-ий шагналт байрын эзэн,лигийн аварга,2-р зэрэгтэй тоглогч Д.Амьбөх/Мишээл/ шидэлт бүрээ чулуу болгосоор хэсгээсээ гарав.Харин анхдагч мастеруудын нэг,УАШТ-ий хошой аварга,лигийн аварга Д.Зоригт/Green Strikes/ эхний тоглолтоороо 248 оноо авснаар энэ оны өндөр онооны дээд амжилтийг дөрвөн оноогоор эвдэж,тэмцээний өндөр онооны эзнээр тодорлоо.Шөвгийн тоглолтын дүн:
1-8 Д.Амьбөх/Мишээл/ 130:209 Б.Батхүү/Big Bowling/
4-5 Ж.Отгонцагаан/Green Strikes/ 128:156 А.Эрдэнэтөгс/Мишээл/
3-6 Э.Чүлтэмжамц/ТЭЦ-3/ 153:199 С.Батзориг/Double-X/
2-7 Г.Сундуйжав/Big Bowling/ 148:141 С.Мөнхзул/Big Bowling/
Хагас шигшээ тоглолтын дүн:
1-4 С.Батзориг/Double-X/ 188:157 Г.Сундуйжав/Big Bowling/
2-3 Б.Батхүү/Big Bowling/ 170:177 А.Эрдэнэтөгс/Мишээл/
Учраа бүрээ хожсон А.Эрдэнэтөгс анх удаагаа түрүүлж,лигийн тэмцээний дээд зиндаанд түрүүлсэн 15 дах тоглогч болов.Тэмцээний дэд зиндаанд 186,33 дундаж оноогоор 1-р зэрэгтэй тоглогч Т.Батбаяр/Double-X/
тэргүүлсэн бол залуу тоглогч Э.Дашням,”отгон” клубийн захирал Ч.Даваадорж/New бэлэг/ нар удаалжээ.
loading...








энэ бигбоулинг ийн тамирчид өөрсдөө тэмцээнээ зохиогод өөрсдөө дандаа түрүүлэх юмаа. хүч тэнцвэртэй байгаасай. эсвэл сайн тамирчид нь өнждөг болоосой
loading...
yu gesn ug we chadaltai chansaatai n tvrvvlne shd ter chin xvnii erxiin asuudal
loading...