Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Лео Месси Барсагийн “аврагч”

GD Star Rating
loading...

Барса Атлетик Бильбоагийн бороотой талбайд зочилж 2 : 2-оор тэнцэж Реалд тасрах боломж олголоо. “Сан Мамес” цэнгэлдэхийн чийгтэй зүлгэн дээр Каталоны баг хожигдох дөхсөн ч Леонел Месси цаг дуусах мөчид гоол оруулан багаа аварсан юм.

Ла лигийн 5-р тойргоос хойш хаалгандаа гоол алдаагүй байсан Барсачууд тоглолтыг хүндхэн эхлүүлсэн. Бүх тэмцээнд Валдес 900 минут гоол алдаагүй байсан ч 20 дахь минутад Атлетикийн Андер түүний цувралыг зогсоосон юм.

24 дэх минутад Фабрегас тооны харьцааг тэнцүүлсэн ч Жерард Пике өөрийнхөө хаалганд авто-гоол хийснээр тэд дахин хүнд байдалд орлоо. Харин энэ эгзэгтэй үед Месси гоол оруулан багаа ялагдлаас аварсан юм. Месси улирал эхэлснээс хойш зочлон тоглолтонд анх удаа гоол хийж байна.

2005 оноос хойш Атлетик  Барсаг хожиж чадаагүй байсан юм. Тэд тоглолтыг хүн дутуу дуусгасан. 90 дэх минутад Фернандо Аморебьета хоёр дахь шар хуудсаа аван талбайг чөлөөлжээ.

Барса 2 оноо алдаж 25 оноотой Реалын араас нэхэж байна.

Бильбао. Стадион “Сан Мамес”.
Шүүгч- Ромеро Парадас (Антекера).

АТЛЕТИК – БАРСЕЛОНА – 2:2 (1:1)
Андер, 20 (1:0). Фабрегас, 24 (1:1). Пике, 80-автогол (2:1). Месси, 90+1 (2:2).
Атлетик Барселона
 Горка Ираисос  Виктор Вальдес
 Андони Ираола  Даниэл Алвеш
 Хави Мартинес  Хавьер Маскерано
 Фернандо Аморебьета  Херард Пике, 81
 Йон Ауртенехе  Эрик Абидаль
 Икер Муниаин, 89  Хави, 61
 Оскар Де Маркос  Серхио Бускетс
 Андер Итурраспе  Сеск Фабрегас
 Маркель Сусаета, 85  Андрес Иньеста
 Андер  Лионель Месси
 Фернандо Льоренте, 90+1  Адриано, 72
Сэлгээ:
 Иньиго Перес, 85  Алексис Санчес, 61
 Ибаи Гомес, 89  Давид Вилья, 72
 Микель Сан Хосе, 90+1  Тиаго Алькантара, 81

Шар хуудас :

 Андер, 22  Херард Пике, 63
 Хави Мартинес, 48  
 Андер Итурраспе, 53  
 Фернандо Аморебьета, 68  
 Фернандо Аморебьета, 90



GD Star Rating
loading...
Лео Месси Барсагийн "аврагч", 7.7 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. javkha says:

    saihan medee bn kkk

    GD Star Rating
    loading...
  2. orosoo says:

    Сэтгэлд нийцсэн сайхан мэдээ байна

    GD Star Rating
    loading...
  3. mr.On says:

    месси муу азтай Хоббит зүгээр оногдчихсон л байна ш д. Муу бөгжний эзэн дандаа ийм байхыг нь харнаа

    GD Star Rating
    loading...
  4. manu fc says:

    suuliin gooliin dovtolgoog haalgach barih bsan bna daanch hamgaalagchid sandarchihaj barag l hojson

    GD Star Rating
    loading...
  5. Dugar says:

    Don’t mess with Messi!!! Leo Messi is the world best!!!!

    GD Star Rating
    loading...
  6. !!! says:

    Сүүлд тэр хамгаалагч багаа хөөджээ .

    GD Star Rating
    loading...
  7. hahahha bugujnii ezen azaar shaa jeee ahahahahahaha
    uulan laatsan gazar baisan bna shuu

    GD Star Rating
    loading...
  8. ronaldo ene toirogt favorite blaasht tgeher ronaldo best player

    GD Star Rating
    loading...
  9. OGB says:

    HUMUUS REAL LAKERS 2T HUMUUS DURGUI BDAG SHIG BARCELONA BOSTON 2IIG UZDEGGUI YM. ASHGUI DEE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: