loading...
Дэлхийн шатрын томоохон гүрний нэг-Украин улсын хууль тогтоох дээд байгууллага “Верховна Рада” жил бүрийн 7-р сарын 20ныг “Шатрын өдөр” болгох хууль баталж энэ асуудлаар боловсрол, шинжлэх ухаан, залуучууд болон спортын байгууллагуудтай хамтран тусгай хороо зохион байгуулахыг Засгийн газартаа үүрэг болгожээ.
Дашрамд дурьдахад Монголын шатрын холбоо ФИДЕ-д 1955 оны 8-р сарын 10нд гишүүнээр элссэн бөгөөд энэ тэмдэглэлт үйл явдлыг билэгдэн “Монголын шатарчдын өдөр” болгох санал гараад нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна.
loading...



