Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » УЛСЫН ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ: ХҮНД БЯРДУУЛААД БАЙХААРГҮЙ БОЛСОН

GD Star Rating
loading...

Нэгэн үе зургаан залуу заан хоорондоо ана мана өрсөлдөж, бөхийн ертөнцийг доргиож байлаа. Одоо бөхийн хорхойтнууд тэдний гайхамшигт өрсөлдөөнийг дурсан ярьж, үгүйлж байдаг. Гэхдээ одоо тэднийг залгах нэгэн үе хүч түрэн гарч ирж, эхнээсээ цолоо ахиулах боллоо. Энэхүү шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг, улсын харцага Цэдэвийн Содномдоржийг “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа урьсан юм. Энэ жил 25 нас хүрсэн түүнийг бөхийн хорхойтнууд илүү дээшээ барилдаж, том цол авах бөх хэмээн үнэлдэг билээ.

-Харцага маань бэлтгэлдээ хэзээнээс оров? Одоо бэлтгэл сургуулилт ханаж байна уу?

-Бэлтгэлээ хийгээд эхэлсээн. Гэхдээ одоохондоо бэлтгэл сайн ханаагүй л байна. Ер нь долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж, бүтэн сайнд амардаг. Хоёр өдөр нь хүчний бэлтгэл хийнэ.

-Та хүнд гэмтлээс болоод нэг хэсэг зүлэг ногоон дэвжээндээ харагдаагүй. Хэзээ авсан гэмтэл юм бэ? Одоо бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн жилийн наадмын дараа өвдөгтөө авсан бэртэл. Зөөлөн эдийн бэртэл болохоор их удаан эдгэлээ. Энэ бэртлээс болоод өнгөрсөн жил ерөөсөө барилдаагүй. Арван сар шахуу гам барьж байгаад хавраас бэлтгэл хийгээд дөрөвдүгээр сараас барилдаж эхэлсэн. Солонгост очиж дурангийн хагалгаанд орсон юм. Эмч маань эмчилгээ маш үр дүнтэй боллоо гэсэн. Одоо элдэв зовиур мэдэгдэхгүй сайхан л байна. Тиймээс бэлтгэлээ урьдын адил хийж, сайхан барилдах санаа байна.

-Наадмын бэлтгэлээ санасан хэмжээнд хийж чадсан уу?

-Наадмынхаа бэлтгэлийг би “Сүүж” уулын амралтад базаасан. Ер нь бэлтгэл сайхан ханасаан.

-Энэ жилийн наадмаар ямар хүсэл мөрөөдөл, зорилготой барилдсан бэ? Ямар цол авчих юмсан гэж дотроо бодож байв?

-Би хувьдаа тийм цол авна, тэд давна гэж элдвийн юм бодоогүй. Зөвхөн өмнөх барилдаандаа л анхаарлаа хандуулж байлаа. Дөрвөн тэгш ой тохиосон наадмаар улсын харцага гэсэн ийм сайхан цол авсандаа сэтгэл өндөр байгаа. Цаашдаа цолоо хамгаалж, цолныхоо хэмжээнд барилдах зорилготой доо.

-Гэхдээ зааны даваанд унасандаа харамссан байх?

-Нэг их харамсаад, сэтгэлээр унасан юм байхгүй ээ. Болох ёстой юм болдгоороо л болсон. Миний хувьд нас залуу байна. Наадам нэгээр дуусах биш. Дараа жил бид нар дахиад л барилдана. Харцага гэдэг сайхан цол. Үүнийг дагаад маш том үүрэг хариуцлага ирж байгаа гэж ойлгож байна.

-Ч.Санжаадамба та хоёрын барилдаан бага зэрэг будлиантай болсон. Наадмаас хойш та хоёр уулзалдаж, учраа олсон уу?

-Адилхан залуу хүмүүс сая зааны даваанд тунаад уналаа. Тэрэн дээр элдэв юм бодоогүй ээ. Наадмаас хойш тухтай уулзалдаагүй л байна.

-Шинэ харцагаа нутгийн ард олон сайхан хүлээж авсан байх?

-Наадмаар харцага цол аваад очиход нутгийн ард олон сайхан хүлээж авч, маш сайхан урам зориг хайрласан.

-Наадмаас хойш хаана, хаана барилдсан бэ?

-Нутгийнхаа ойд барилдаж үзүүрлэсэн. Мөн Ховд аймгийн ойгоор зодоглосон. Сая 6002 бөхийн барилдаанд зодоглолоо. Өөр нэг их олон барилдаанд гарсангүй.

-Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан сайхан болсон шүү?

-Өө, ярих юмгүй сайхан барилдаан болсон. Монгол үндэсний бөх дэлхийн хэмжээний юманд бичигдэнэ гэдэг бол түүхэн үйл явдал. Энэ үйл явдлын нэг хэсэг болж өөрөө барилдсандаа сэтгэл хангалуун байна.

-Тэр барилдаанд Ч.Санжаадамба та хоёр бас л тунасан. Ер нь та хоёрын даваа, унааны харьцаа хэд болоод байгаа бол?

-Нарийн тоолж байгаагүй юм байна. Гэхдээ би арай олон унасан.

-Өөрийг чинь хэзээ амлуулсныг би лав санахгүй байна. Ер нь хэзээ хамгийн сүүлд амлуулж барилдсан бол?

-Тэрийг сайн санахгүй байна. Ихэвчлэн тунаж юм уу оноолтоор л барилддаг шүү. Аймгийн арслан байхдаа ч гэсэн голдуу тунадаг байлаа.

-Бөх барилдаж эхэлж байхад хамгийн их зөвлөж, нөлөөлсөн бөх хэн бэ?

-Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага гээд нутгийн сайхан ах нар зөвлөгөө өгнө өө. Би ч өөрөө А.Сүхбат аварга зэрэг бөхчүүдээс яаж барилдвал дээр вэ гэх мэтээр асуудаг байсан.

-Та жилийн өмнөхөөс эрс зузаарсан харагдана. Хүчний бэлтгэл нэлээн хийгээ юү?

-Бэртэлтэй байх үедээ хүчний бэлтгэл их хийсэн. Барилдааны бэлтгэл хийж болохгүй болохоор төмөртэй их ноцолдсон доо. Би начин цол авч байхдаа 105, 106 кг-тай байсан. Дараа нь нэг, хоёр кг нэмэгдсэн байх. Харин одоо бол 117, 118 кг болчихоод байна. Бараг арваад кг нэмэгдсэн. Одоо энэ жингээ нэг их нэмэхгүй, бас хасахгүй байх бодолтой.

-Жин нэмэгдээд ирэхээр бярдуулах тал дээр гайгүй болно биз?

-Тийм шүү. Харин хөдөлгөөн жаахан удаашрах талтай болсон байна лээ. Бусад талаараа бол гайгүй ээ.

-Өөрийг чинь харахад энгийн амьдрал дээр их тайван юм шиг байдаг. Харин барилдаан дээр зан авир өөрчлөгдөх үү?

-Хүн болгон давна гэж барилдаж байгаа болохоор зөөлөн байж болохгүй. Гарч ирээд нэг хүн шилдээд авахаар уур хүрээд зөрүүлж шилдэх гээд үзчихнэ.

-Бөхийн замд хэрхэн орж байснаа одоо дахиад дурсвал ямар вэ?

-Би 1999 оны хавар ээж, аав, дүү нартайгаа хамт хотод орж ирсэн. Харин яг бэлтгэл хийж эхэлсэн үе гэвэл 2003 он. Намайг бөхийн замд ороход хамгийн их нөлөөлсөн хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр гэж хүн. Энэ хүн намайг анх бөхийн спортод хөтлөн оруулж байлаа. Тэр үед “Монгол газар” гэж спорт клуб байсан. Тэр клубийн заалыг хариуцдаг хүн нь манай аймгийн арслан Мөнхтөр. Энэ хүний дэмжлэгтэйгээр “Монгол газар” клубт хичээллэх болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, бөхийн үр шимийг хүртээд явж байна даа.

-Таныг аймгийн хурц арслан болсноос хойш чинь хүмүүс илүү мэддэг болсон. Үүнээс өмнө заал танхимд барилддаггүй байсан юм уу, эсвэл барилдаад доогуур уначихдаг байв уу?

-Барилдаад доогуур унахгүй юу (инээв). Би 2006 онд аймгийн арслан, 2007 он хурц арслан болсон. Тэр үеийг хүртэл энд тэндхийн барилдаануудад зодоглодог л байсан. Улсын наадмын хувьд 2008 онд анх барилдаад хоёрын даваанд Төв аймгийн заан Бямбадоржид унасан. 2009 онд начин болоод өнгөрсөн жил тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж унасан. Тэгээд энэ жил харцага цол авлаа.

-Аваргуудаас хэн, хэнтэй нь гар зөрүүлж байв?

-Энэ жил аварга болсон С.Мөнхбаттайгаа ганц нэг таарч байсан. Сумын заан байхдаа аманд гараад Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр аваргатай таарч, унаж байсан. Сүүлд аймгийн арслан болсныхоо дараа Өсөхөө аваргад хоёр, гурав унасан. Мөнхбатад бас сүүлийн хоёр, гурван барилдаанд унасан.

-С.Мөнхбатыг ингэж дээгүүр барилдан түрүүлнэ гэж бодож байв уу?

-Бид нар адилхан нэг үеийн бөхчүүд. Бидний хэнд нь ч боломж байгаа. Би Мөнхбатыг нэг юмаар биднээс илүү юм уу гэж боддог. Тэр нь ямар ч барилдаанд өөрийгөө дайчилж, өөрийнхөө бүх юмыг гаргаж чаддаг чанар. Тэр чанараараа ийм сайхан цол авч чадсан.

-Бөх сонирхогчид өөрийг чинь улсын наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдах бөх гэж үнэлдэг. Би ч үүнтэй санал нэг байна. Харин танд тэр хүртэлх даваа хэр хол санагддаг вэ?

-Хүн хэдий чинээ хөлс хөдөлмөр гаргана, тэр чинээгээр авах юмаа хүртдэг. Тууштай хичээллэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Гэхдээ тэр өндөрлөгт хүрэхийн тулд зөвхөн хөлс хөдөлмөр зарцуулж, бэлтгэл сургуулилтаа хийх биш, хувь хүн өөрийгөө зөв авч явах ёстой. Юм юм нь сайхан бүрдэж байж л тэр том цолыг авдаг юм болов уу гэж боддог.

-Өөрийн чинь хэлсэн шиг сайн барилдахаас гадна хүн чанар, жудагаараа олны хайрыг татсан бөх олон. Энэ дундаас хэнийг харж, үлгэр дууриал авахыг хүсдэг вэ?

-Би залуу бөх байхын л Д.Ганхуяг арсланг хүндэлж явдаг. Бөх дээр, амьдрал дээр ч биеэ маш сайхан авч явж, залууст үлгэр дууриал үзүүлж чаддаг юм.

-Аав, ээж, гэр бүлийнхнийхээ талаар ярьж өгөөч?

-Манай аав залуудаа барилдаж ноцолдож явсан сумын заан цолтой хүн. Манайх эхээс арвуулаа. Би дээрээ таван эгч, хоёр ахтай, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Олуулаа айлын хүүхэд гоё өсдөг. Би ч олны дунд бужигнаж өссөн. Манай том ах бас сумын заан. Тиймээс би багаасаа л бөхийн хүрээлэл дунд өссөн гэж болно.

-Дээд үед чинь өөр барилддаг хүмүүс байсан уу?

-Манай өвөө сум, орон нутагтаа нэлээн барилддаг, сумын заан цолтой бөх байсан. Аав ч бас залу байхдаа сумандаа нэлээн хэд түрүүлж, хэд шөвгөрсөн. Би өөрөө тэр хүрээлэлд өссөн болохоор бөх болсондоо баярладаг юм. Бөх надад бүх л зүйлийг өгсөн. Бөхийн буянаар би амьдралаа залгуулж явна. Өөрийн сонирхолтой юмаараа хичээллэж, амьдралаа болгож явна гэдэг сайхан.

-Одоо Содномдорж гэдэг айлынх өрх тусгаарласан уу?

-Өрх тусгаарласан. Эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байна даа. Манай хүүхэд одоо дөрвөн настай. Манай гэр бүлийн хүн Ховд аймгийнх. Бид 2005 онд анх танилцаж байлаа.

-Та өөрийнхөө барилдаанд ямар дүгнэлт хийж байна вэ? Аль талаа илүү сайжруулмаар байна?

-Жингээ сайхан нэмж, хүнд бярдуулаад байхааргүй болсон. Одоо өөрийнхөө барилдаан дээр жаахан ажиллая гэж бодож байгаа. Ноднин хөл бэртэлтэй болохоор явж барилдаж чадахгүй хэцүү л байлаа. Хүн ер нь бэртэлтэй болчихоор тэгдэг юм билээ. Харин одоо урагшаа явж барилдана гэж бодож байна. Бас том цолтой бөхчүүдээс сургамж зөвлөгөө авч, өөрт байгаа бүхнээ дайчилж барилдана даа.

-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Ирэх жил цолоо ахиулахын ерөөлийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье.

-За баярлалаа. Танай сониноор дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд болон намайг дэмждэг бүх хүмүүст баярлаж явдаг шүү гэж хэлье. Миний авсан энэ сайхан цолонд Та бүхний хөлс хөдөлмөр, сэтгэл шингэсэн байгаа шүү.

Г.БАЯРСАЙХАН, Фотог Г.ЭРДЭНЭТУЯА

GD Star Rating
loading...
УЛСЫН ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ: ХҮНД БЯРДУУЛААД БАЙХААРГҮЙ БОЛСОН, 9.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. хш says:

    Сайн нь ч үнэхээр сайн шүү. харин Санжааг бол ёстой барахгүй юм билээ

    GD Star Rating
    loading...
  2. N2pac says:

    Содном санжааг л аргалдаг болчивол тэгээ л цаашаа явнадаа гэхдээ Монхбаттай барилдахыг нь нэг хармаар байгаамдаа

    GD Star Rating
    loading...
  3. Зочин says:

    saihan zaluu sanjaa arai l barahq bgamda naadmaar unasnaa er hun shig zovshoortson bol

    GD Star Rating
    loading...
  4. ene zaluu hudlaa huuhen shig baagii bna lee. naadmaar ch ter zaaland ch ter neg l ih hund tunisan hun bdiin. buh hun gedeg chine er byar, meheer barilddag bizdee.

    GD Star Rating
    loading...
  5. oogii says:

    sn barilddag saihan ch giye galbirtai zaluu bohiin shine ursulduun garch irj bn daa Sanjaa Davaabaatar Usuhbayar zaan,Baterdene garid,Byambajav Usuh-Ireedui za tegeed shine nachin Jargalsaihan, Gonchigdamba,geed l

    GD Star Rating
    loading...
  6. ok says:

    sain buh sanjaadamba metiin hugiin novshnuudtai taaraad luivarduulaagui bolch

    GD Star Rating
    loading...
  7. My says:

    Sodnomdorj jinhene goy barilddag saixan box. Bi chini pen chine shuu andaa saixan barildarai.Unaal biz naadam negeer duusaxgui shuu.Ene naadmaar Sanjaadambad luivarduulaxad mini naadam duusaj bsan shuu.irex jil turuulne xarjil bgaarai amjilt

    GD Star Rating
    loading...
  8. batbayr says:

    sain boh sxanch boh nas bn ih yum duulgandaa durgv hvmvvs bwal shvteh blnoo ta nar harjil bgarai

    GD Star Rating
    loading...
  9. purwee says:

    mini ah sh de

    GD Star Rating
    loading...
  10. purwee says:

    amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: