Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » “Эрчим”-ийнхний байдал хүндэрлээ

GD Star Rating
loading...

Монголын волейболын холбооны үндэсний лигийн дөрвөн тоглолт баасан гаригт боллоо. Эхний тоглолтод эмэгтэйчүүдийн “ДЦС 4”-“Уурхайчин” багууд халз өрсөлдөхөд “Уурхайчин” 3:2-оор (17:25, 25:12, 13:25, 25:21, 15:5) давамгайлав. Ингэснээр сүүлийн хэдэн жил тогтмол түрүү булаалдаж ирсэн “ДЦС 4”-ийн гайхалтай цуврал тасрах нь бараг ойлгомжтой болов. Тэд өмнөх тойрогт мөн л “Уурхайчин”-д дийлдсэний балгаар гуравдугаар байр эзэлсэн билээ. Багууд гурван тойрог тоглосны дараа эхний хоёрт орсон нь финалдаж, нөгөө хоёр нь хүрлийн төлөө тоглох дүрэмтэй. Хэрвээ сүүлийн тойрогт “ДЦС 4” бүх учраагаа хожиж, “Уурхайчин” гурваар гарвал тэдний оноо тэнцэнэ.

Энэ тохиолдолд хоорондын тоглолтыг харах бөгөөд “ У у р х а й ч и н ” у ч р а а г а а хоёр хожсон ү з ү ү л э л т э э р э э дээр нь бичигдэх юм. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн гурван тоглолт бол сон. Өмнөх той рогт “Харх”-д дийлдэж, анхны хожигдлоо амссан “ Б у я н т – У х а а ” тэрхүү алдаагаа залруулж, “Тэнүүн Огоо”-г 3:0-ээр (25:19, 25:21, 25:20) хожлоо. Мөн “Харх” “Сүлд”-ийг дээрх тоогоор (25:22, 25:14, 25:19) ялсан юм. Тэгвэл энэ өдрийн сүүлийн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, “Уурхайчин”-ы залуус “Эрчим”-ийг 3:2-оор (24:26, 25:16, 25:21, 21:25, 17:15) буулган авлаа.

Ингэснээр сүүлийн хоёр жилийн дэд аварга “Эрчим”-ийн медалийн төлөө өрсөлдөх боломж эрс багасав. Тэд эхний тойрогт тавдугаар байр эзэлсэн бол хоёрдугаар тойрог эхэлснээс хойш гурав дараалан хожигдоод байгаа юм.

GD Star Rating
loading...
“Эрчим”-ийнхний байдал хүндэрлээ, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: